Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг сунгаж, цэцэрлэгийн хуваарилалтыг E-Mongolia-р мэдээлж байна

Л.Бямбажав
2022/08/26

Монгол Улс энэ жил анх удаагаа Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт болон ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг “e-Mongolia” системээр авч эхэлсэн.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах эхний ээлжийн бүртгэлийн хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 10-24-ний хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 111 мянган 542 хүүхэд бүртгүүлжээ.

Эдгээр хүүхдүүдэд цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээлэл нь эцэг эхэд нь дараах гурван сувгаар хүргэх болно. Үүнд. 

  1. “e-Mongolia” систем 
  2. Үндэсний цахим шуудан
  3. Эцэг эхийнх нь бүртгэлтэй гар утасны дугаарт смс хэлбэрээр тус, тус мэдэгдэх болно. 

Хэрвээ “ХҮСЭЛТИЙГ СУДАЛЖ БАЙГАА” гэсэн төлөвтэй байвал та бүү сандралгүй, төлөв өөрчлөгдөхийг хүлээгээрэй. Таны хүүхдийг тун удахгүй харьяа оршин суугаа хаягийнх нь дагуу цэцэрлэгийг хуваарилах болно.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байгаа тул эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны 09 дүгээр сарын10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд цэцэрлэгийн бүртгэлийг дахин зарлах юм.

Түүнчлэн ЕБС-ийн 1-р ангид элсэгчдийн бүртгэлийг 2022 оны 08 дугаар сарын 29-ны 12.00 цаг хүртэл сунгалаа.

 НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ “E-MONGOLIA” СИСТЕМЭЭР ХЭРХЭН ШАЛГАХ ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/620736792990521/ 

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭХ  ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/620736792990521/


3
angry
1
care
1
haha
9
liked
5
love
7
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 17 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 18 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 20 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16