Л.Энх-Амгалан: Сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халлаа

Л.Бямбажав
2022/08/27

Монгол Улс энэ жил анх удаагаа Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт болон ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг “e-Mongolia” системээр авч эхэлсэн.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах эхний ээлжийн бүртгэлийн хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 10-24-ний хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 111 мянган 542 хүүхэд бүртгүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх" арга хэмжээний дагуу Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Багануур, Баганхангай дүүргүүд бүртгүүлсэн хүүхдүүдээ 100 хувь хуваарилж дууслаа. Тун удахгүй Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн хуваарь дуусна. Хан- Уул дүүргийн хуваарь 90%-тай явж байна. Цахимаар бүртгүүлсэн 115.000 хүүхэд цэцэрлэгтэй болоод байна.

Цэцэрлэгийн сугалаанд багтаж чаддаггүй, цоожтой хаалганы цаана үлддэг 38.000 хүүхдийн 35.000 нь цэцэрлэгтэй болсон. Одоо үлдсэн 3000 хүүхдийг ирэх 10 дугаар сарын 15-ны дотор цэцэрлэгтэй болгох боломжийг нээж өгнө. Өмнөх жилүүдийнх шиг хүүхдээ бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа хонодог, бухимддаг, цагдаагийн цахилгаан бороохой тачигнадаг, авилга өгч, хэн нэгнийг царай алддаг тэр хар үе ард үлдсэн гэдгийг шууд хэлье ээ.Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халах амлалтыг бодит ажил болгоход зоримог шийдэл гаргасан УИХ, ЗГ- ын эрхэм гишүүддээ, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодын засаг дарга, сэтгэл гаргаж хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа" гэжээ.




5
angry
0
care
1
haha
15
liked
31
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 17 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 18 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 20 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16