Хүсэлт ирүүлсэн хүүхэд бүрийг цэцэрлэгт хуваарилж дууссан байна

O.Аззаяа
2022/08/28

Хүүхдүүдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн боломжит цэцэрлэгүүдэд хуваарилалт хийж, мэдээллийг иргэдийн гар утсанд нь хүргэж дууссан талаар БШУЯ-наас мэдээллээ. 

БШУЯ: Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111.542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилаад байна. Цахим бүртгэлээс гадна 24 цагийн цэцэрлэгт хамрагдах, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилав.

Хэрэв таны утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг хүсье. Өөрөөр хэлбэл e-mongolia системээр дамжуулан хүсэлт илгээсэн бол төлөвийг дахин нягтлаарай. Цэцэрлэгт биечлэн очсон болон нийслэлийн боловсролын газарт хандсан хүмүүс хуваарилагдсан талаар мэдээлэл хүлээн аваагүй бол тухайн байгууллагадаа дахин хандаарай.

Улсын цэцэрлэгүүд өөрийн салбар бүлгүүдийг бусад байршилд нээн ажиллуулж байгаа тул таны хүүхэд тухайн цэцэрлэгийн аль салбарт хамрагдсаныг цэцэрлэгийнхээ үндсэн байранд очиж мэдэх боломжтой. Мөн энэ удаагийн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд 9 дүгээр сарын 10-нд эхлэх хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдана уу.

Бүртгэлийн үр дүн болоод иргэдээс ирж байгаа нийтлэг санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар даваа гарагт бид дэлгэрэнгүй мэдээлэх болно.


2
angry
0
care
0
haha
2
liked
1
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 16 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 17 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 19 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16