Хан-Уул дүүрэгт 2022-2023 онд зургаан сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орно


Хан-Уул дүүрэгт өдрөөс өдөрт хүн ам өсөн нэмэгдсээр 209,524 хүн амтай, 56,874 өрхтэй болсон байна. Үүнийгээ дагаад байшин хороолол, барилга байгууламж нэмэгдэж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжний асуудал нэн тэргүүний тулгамдсан асуудлын нэг болсон. Дүүргийн зүгээс улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтыг боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү тавьж, 2022-2023 онд Хан-Уул дүүрэгт зургаан сургууль, есөн цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  


Тухайлбал Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс яармаг, нисэхэд нийт гурван сургууль, таван цэцэрлэг ашиглалтад орно

 Яармаг, Нисэх чиглэл рүү хүн амын нягтаршил нэмэгдсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо нь 4, 23, 24 дүгээр хороод болон гурав хуваагдсан бөгөөд шинээр байгуулагдсан 23 дугаар хороонд 450 хүүхдийн багтаамжтай 308 дугаар шинэ цэцэрлэг ашиглалтад орж хүүхэд багчуудаа хүлээн авахад бэлэн болсон. Мөн  24 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэг энэ оны IV улиралд ашиглалтад орохоор дотор заслын ажил хийгдэж байна.

 Хан-Уул дүүргийн алслагдсан бүс буюу 12,13,14 дүгээр хорооны хүүхдүүд цэцэрлэг, сургуульд 100 хувь хамрагдана

  Дүүргийн алслагдсан бүс болох 12, 13,14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэгийн 3 цогцолбор ашиглалтад орж, хамран сургах тойргийн бүх хүүхдүүд сургууль, цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсон. Тодруулбал 13 дугаар хороонд 360 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн анги танхим, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг бүрдүүлсэн тохижилттой гэдгээрээ онцлог сургууль энэ оны есдүгээр сард ашиглалтад орно. 12 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай 10 дугаар сургуулийн шинэ барилга оны дараа ашиглалтад тус тус орно


1
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 12 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 14 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 16 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16