МУГБ Ч.Доржгочоо агсаны үр хүүхдүүд 1,5 тэрбум төгрөгөөр аавынхаа ажиллаж байсан сургуулийг иж бүрэн шинэчлэн засварлалаа

М.Төгөлдөр
2022/09/02

Монгол Улсын боловсролын салбарт өнөөдөр нэгэн шинэ түүх бичигдлээ. Нэрт сурган хүмүүжүүлэгч, зохиолч МУГБ Ч.Доржгочоо агсаны үр хүүхдүүд 2018 онд "Доржгочоо сан"-г үүсгэн байгуулж боловсрол, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн юм. Сангийн хүрээнд хийгдсэн ажлуудын нэг нь Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн барилгын ажлыг сангаараа дамжуулан буюу хувийн хөрөнгөөр нийт 1,5 тэрбум төгрөгөөр иж бүрэн шинэчлэн засварласан явдал байлаа. 

МУГБ Ч.Доржгочоо нь боловсролын салбарт 40 гаруй жил ажиллахдаа дөрвөн ерөнхий боловсролын сургуулийг улсын тэргүүний сургууль болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд хүүхэд багачуудад зориулан олон арван зохиол бүтээлийг туурвиж, өнөөдрийг хүртэл олон мянган хүүхдийг зохиол бүтээлээрээ сурган хүмүүжүүлсээр байгаа гавьяатай юм. 

МУГБ Ч.Доржгочоогийн нэрэмжит Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр сургууль нь 500 гаруй сурагч, 46 багш ажилчидтайгаар 2022 оны хичээлийн жилийг ийнхүү будаг нь ханхалсан шинэ анги танхимтайгаар угтаж байна. Төв аймгийн ИТХ-аас уг сургуулийг МУГБ Ч.Доржгочоогийн нэрэмжит болгох тогтоол гарч, түүнчлэн энэ өдөр Доржгочоогийн Төмөртогоог Төв аймгийн хүндэт тэмдэгээр шагнасан юм.

Боловсролын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй "Доржгочоо сан"-гийн хамт олонд монголын ирээдүй болсон олон мянган сурагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 




4
angry
5
care
0
haha
41
liked
14
love
3
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 9 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 10 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 12 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 15 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16