Google-ийн “Street view”-д Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх ажлыг эхлүүллээ


Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх ажлыг өнөөдөр эхлүүллээ.

"Google street view"-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулснаар интернэт хэрэглэгчдэд Улаанбаатар хотын тухай үнэн зөв, бодитой, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх юм.

Улаанбаатар хотыг дэлхийд таниулан, сурталчлах “Google” төсөл нь анх 2014 оноос хэрэгжиж эхлэн, өнөөдөр ийнхүү төслийн хоёрдугаар шатны нээлтийг хийж байна. 

“Google” төслийн хүрээнд 2014 оноос эхлэн Улаанбаатар хотын бүх гудамж, талбайн зургийг 360 градусын өнцгөөр авч, “Google street view”, “Google map”-д оруулсан аж. Гэвч түүнээс хойших 7-8 жилд Улаанбаатар хотын дүр зураг ихэд өөрчлөгдөж, мэдээллийн сан дахь зураглал хуучирсан тул шинэчлэх шаардлагатай болсон юм.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий  “Google-ээс Монгол Улс болон Улаанбаатар хотын тухай мэдээлэл хайхад үнэн зөв, бодит мэдээ мэдээллүүд зөвхөн бичвэр байдлаас гадна зураг, дүрс бичлэг хэлбэрээр гарч ирдэг байх хэрэгтэй.

Нийслэлийн бүх гудамж, замын зургийг шинэчлэн оруулснаар иргэд шинээр бий болсон авто замын сүлжээг интернэтээр харах боломжтой болно. Ингэснээр түгжрэл ихтэй үед явах дөт, ачаалал багатай замыг харж, хайх боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн зураглалыг шинэчлэхдээ гудамж, талбай, байгууламжаас гадна барилга доторх зургийг оруулна.

Ялангуяа төрийн үйл ажиллагаа иргэдэд ойр, ойлгомжтой, нээлттэй байх үүднээс төрийн бүх байгууллага хаана, аль барилгын, хэдэн давхарт байгааг харах боломжтой байдлаар оруулахаар төлөвлөж байгаа" гэв.

Улаанбаатар хотын зураглалыг авахдаа "Барс моторс" ХХК-аас хандивласан, Монголын хамгийн анхны цахилгаан машин ашиглах бөгөөд уг машин нь нэг цэнэглэлтээр 300 км явах хүчин чадалтай. Ингэснээр маш бага зардлаар нийслэлийн 10,000 км замын зургийг авах боломж бүрдэж байгаа аж.

Монгол Улс “Google street view”-д 2014 оны аравдугаар сард нэгдэж, тус платформд нэгдэж орсон 61 дэх улс нь болсон билээ.

 

 Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 7 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 8 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 10 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 15 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16