"Улаанбаатар Түншлэл - 2022" Олон Улсын үзэсгэлэнд БНБУ, Малайз,Малайз, ОХУ, Тайваниас 70 гаруй аж ахуй нэгж оролцоно

М.Төгөлдөр
2022/09/07

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл - 2022“ Олон улсын үзэсгэлэнг бодитоор зохион байгуулах нь эдийн засгаа сэргээх бизнесийн үйл ажиллагааг дэмжих бодит ажлын нэг хэлбэр юм.  Уг олон улсын үзэсгэлэнг 47 дахь жилдээ 2022 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань зэрэг улсаас 70 гаруй гадаадын аж ахуй нэгжүүд оролцоно.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний  үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино.

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:  

  • Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
  • Уул уурхайн ханган нийлүүлэлт 
  • Мэдээллийн технологи 
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн 
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ 
  • Хөнгөн үйлдвэрийн салбар 
  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Шинэ техник, технологи, инноваци 

Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой: 

  • Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвент зохион байгуулах 
  • Хямдралтай, сугалаатай, бэлэгтэй худалдаа зохион байгуулах 
  • Амталгаат худалдаа явуулах 
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах

Энэ удаагийн үзэсгэлэнг www.trademongolia.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх ба цахимаар давхар зохион байгуулж байгаагаараа илүү онцлог, давуу талтай юм.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2022 оны 9 дүгээр сарын 16-ыг дуустал бүртгэнэ.

Холбоо барих:

Утас: 976-77277070/4/, 99036193, 90006950   Цахим шуудан: [email protected]


0
angry
1
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20