ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ

Б. Пагамдулам
17 цагийн өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2026 оны долдугаар сарын 10-наас 19-ний хооронд нийт 5314 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Нийт тохиолдлын 3302 нь насанд хүрэгсэд, 2012 нь 0-18 насны хүүхэд байгаа бөгөөд хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 2994, эмэгтэй 2320 байна.

Гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл, 38.2 хувь буюу 2031 нь зөвхөн уналтын шалтгаант осол гэмтэл байгаа юм. Мөн яаралтай тусламж авсан нийт үйлчлүүлэгчдийн 10.0 хувь буюу 530 нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртжээ.


Баяр наадмын үеэр төв болон салбар эмнэлэгт нийт 170 хүнд яаралтай мэс засал, 123 хүнд төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Дээрх өдрүүдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт нийт гурван удаагийн дуудлагаар очиж, орон нутагт осолдож гэмтсэн иргэдэд яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, хүнд өвчтөнийг хот руу тээвэрлэх байдлаар тасралтгүй ажилласан байна.

Мөн энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас нийт 943 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 576, 0-18 насны хүүхэд 367 байна.

Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 182 байгаагаас 0-9 насны хүүхэд 24, 10-18 насны хүүхэд 55 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн 23 хүүхэд байгаа юм.

Наадмын өдрүүдэд ахуйн орчинд гэмтэж бэртсэн нийт 1565 хүн яаралтай тусламж үйлчилгээ авснаас 615 нь 0-18 насны хүүхэд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 15 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 20 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 20 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 21 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 23 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2026/07/18