“Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж” лекц зохион байгуулагдаж байна

М.Төгөлдөр
2022/09/07

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд өнөө жил 27 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамж, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ард иргэдэд таниулах, ахин давтахгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Улсын комиссын даргын 2022 оны 09 дүгээр захирамжийн дагуу батлагдсан “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан хэлмэгдүүлэлтийн хор уршгийг нийтэд танин мэдүүлэх арга хэмжээний хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, ХААИС-тай хамтран тус сургуулийн оюутнуудад “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт: дүгнэлт, сургамж” лекцийг өнөөдөр /2022.09.06/ зохион байгуулж байна.

Түүнчлэн уг лекц нь 2022 оны 09 дүгээр сарын 06-наас 09-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад болон политехник коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагсдад нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд энэхүү лекцээр улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагаврыг хүүхэд, залуучуудад түгээн таниулах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилготой юм.

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН АЖЛЫН АЛБА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 7 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 9 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 12 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 13 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16