Лаос, Монгол хэлний орчуулагчдыг бэлтгэхэд анхаарч ажиллахыг Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүдээс хүсэв

М.Төгөлдөр
2022/09/07

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2022.09.07) Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пантавонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд өнгөрсөн хугацаанд найрсаг, ойр дотно харилцаа тогтоож, нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, Монгол, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож буй энэ онд Лаос-Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурал, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх хүрээнд энэ сард хоёр улсын парламентын дарга нарын цахим уулзалт зохион байгуулахаар ажиллаж байгааг Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Хоёр улс газар зүйн хувьд хол ч, төмөр замын тээврээр дамжуулан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой. БНАЛАУ-ын нийслэл Вьентьян болон БНХАУ-ын Куньминь хотыг холбосон төмөр зам ашиглалтад орсон нь Лаосын тээвэр логистикийн саад бэрхшээлийг бууруулахын сацуу Төв Ази болон Зүүн хойд Азийг хуурай газраар Зүүн өмнөд Азитай холбоход чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пантавонг найрсаг дотноор хүлээн авч байгаад Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгт талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрбээр, БНАЛАУ-ын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн талаар товч танилцуулаад хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Хоёр улсын найрамдалт харилцааны 60 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлж ирсэн. Цаашид хууль тогтоох байгууллагын харилцааны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд харилцан айлчлал, санал солилцох уулзалтуудыг тогтмолжуулах, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, олон улсын болон бүс нутгийн тавцанд харилцан нэгнээ дэмжиж ажиллах хэрэгтэй байгааг дурдав. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Лаос, Монгол хэлний орчуулагчдыг бэлтгэх асуудал чухал нөлөөтэйг тэмдэглээд энэ чиглэлд анхаарч ажиллахыг Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүдээс хүсэв.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ гарц, боломжуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дэд дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүн Ш.Раднаасэд, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс байцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20