296,505 иргэнд үзлэг, шинжилгээ хийхэд 150,968 сэжигтэй тохиолдлыг илрүүлээд байна

М.Төгөлдөр
2022/09/07

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг “Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамруулж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 296,505 иргэн үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдаж, нийт 150,968 өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлээд байна. Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны үр дүнд өвчнөө эрт мэдэж арга хэмжээ авч буй иргэд олон байгаа. Иймд энэ ажлыг эрчимжүүлэх, үзлэгтээ хамрагдах хүсэлтэй ч байршлын хувьд алслагдсан иргэдэд хүрч үйлчлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж эхлээд байна. 

Тухайлбал 2021 оны 5 сараас Батлан хамгаалах яамтай хамтран иж бүрэн тоноглогдсон автомашинуудыг орон нутагт илгээж эхэлсэн билээ.Эрүүл мэндийн яамны зүгээс алслагдсан дүүрэг ба орон нутгийн иргэдийн дунд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог иргэдэд ойртуулах үүднээс УБТЗ-тай хамтран эмнэлгийн үзлэг, оношилгооны иж бүрэн тоноглогдсон явуулын галт тэргийг орон нутагт илгээсэн билээ. Тус галт тэрэг нь төмөр зам дагуух төв суурин газарт хуваарийн дагуу эрт илрүүлэх үзлэг, оношилгоог зохион байгуулах юм. Энэхүү ажлын үргэлжлэл болгож Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайн иргэдэд эрт илрүүлэх үзлэг, оношилгоог хүртээмжтэй болгох үүднээс эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автобусыг ашиглаж эхэллээ. Энэхүү автобусыг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр оролцлоо.

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоондоо хамрагдах хүсэлтэй ч ажлын цаг боломж нь хомс. Эмнэлэгт олон шалтгааны улмаас очиж чаддаггүй. Эсвэл гэр нь алслагдсан учир унаа тэргээр зорчиж эмнэлэгт очих боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд явуулын авто машин, автобус бүхий үзлэгийн баг очиж үзлэг, оношилгоог хийх юм. Ингэснээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгооны ажлын үр дүнг нэмэгдүүлэх болно. Яамны зүгээс аль болох иргэн бүртээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн төлөө боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна аа. Та бүхэн ч бас бидний ажлыг дэмжээрэй.


1
angry
3
care
0
haha
5
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 6 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 8 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 11 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 12 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16