Хүүхдийн паркийн төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд дуусгахыг үүрэг болгожээ

Н.Мижидмаа
2022/09/08

Нийслэлийн ИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн дэмжих зорилгоор “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрөхийг дэмжлээ. 

Тэгэхдээ Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг холбогдох хуулийн дагуу НЗДТГ-ын нэр дээр шилжүүлэн авч, зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шуурхай зохион байгуулах юм. Тэгэхдээ бүх насны хүмүүст зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахыг Нийслэлийн ИТХ-аас үүрэг болголоо.  Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Бид жил гаруй хугацаанд Ажлын хэсэг байгуулж, өнөөдөр шийдвэр гаргаж байна. Одоо хүүхдийн паркийн  6.3 га газар дээр байгуулж байгаа болон, хоёр дахь шатны төслийн ажлын хүрээнд  ямар бүтээн байгуулалт хийж, иргэдийн хүсэн хүлээсэн чөлөөт  талбайг  олон нийтэд зориулан яаж тохижуулах талаарх мэдээллийг өгөх хэрэгтэй. Энэ бол Нийслэлийн ИТХ,  ЗДТГ,  иргэд,  хувийн хэвшлийн хамтын шийдвэр. Хамгийн гол  нь иргэдэд мэдээллийг нээлттэй өгөх ёстой юм" гэлээ.  

Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулахаар болов 

Зөвлөлийн хуралдаанаар мөн Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаарх мэдээллийг сонслоо. Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсон аж. Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 53364 төгрөг, угсраа автобус 69688, дунд багтаамжийн автобус 46428, цахилгаан давхар автобус 63979 төгрөг байхаар тусгасныг хэлэлцэн дэмжлээ.  

Товчхон

  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй Соната-7 маркийн автомашиныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв. 
  • Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны зээлийн санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулсан ус дулаан дамжуулах төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж болон иргэн аж ахуйн нэгж байгууллагаас нийслэлийн өмчид шилжүүлж буй инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Сүүлд нэмэгдсэн

  • Хүүхдийн Паркийн Төслийн Бүтээн Байгуулалтын Ажлыг 2024 Онд Дуусгахыг Үүрэг Болголоо2022/09/08 08:56
  • Төлөөлөгчид: Бүтээн Байгуулалт, Хөрөнгө Оруулалтын Төслүүдийг Шахаж Ажиллах Шаардлагатай Байна2022/09/07 16:17
  • Б.Сэргэлэнбаатар: Холбогдох Агентлагууд Ажлаа Уялдуулж, Хотын Ерөнхий Болон Хэсэгчилсэн Төлөвлөгөөг Барьж Ажиллах Шаардлагатай2022/09/05 16:51
  • Түр Хамгаалах Төвийн Албан Хэрэгцээнд Шаардлагатай Автомашиныг Хүлээлгэн Өглөө2022/09/05 15:51
  • Зүүн Азийн Залуучуудын Наадамд Оролцохоор 4500 Орчим Хүн Улаанбаатар Хотод Ирнэ2022/09/02 18:10
  • Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Төлөвлөгөөг Хэлэлцлээ2022/09/02 15:42
  • Хэлмэгдэгсдийн Дурсгалыг Хүндэтгэн, Улс Даяар Буяны Ном Хурна2022/09/02 15:33
  • Нийслэлийн ИТХ-Ын Дарга Ж.Батбаясгалан Сургууль, Цэцэрлэгийн Нээлтэд Оролцлоо2022/09/01 14:37
  • Чингэлтэй Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн Байр Барих Газрыг Бүрэн Чөлөөллөө2022/08/31 09:34



2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 4 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 6 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 8 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 11 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 12 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16