Э.Цэндбаатар, З.Шинэчагтгын 600 саяын бооцоотой тулаан өнөөдөр болно

Л.Бямбажав
2022/09/09

 Монголд анх удаа зохион байгуулагдаж буй  600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын тулаан өнөөдөр /2022.09.09/ болно.  Тулаанд МУГТ Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтга  нар оролцож, хэн нь илүүгээ харуулна. 

Тулаан өнөө орой 19.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болох бөгөөд тасалбарыг 60.000 төгрөг, 70.000 төгрөг, 80.000 төгрөг, 200.000 төгрөг, 300.000 төгрөгөөр худалдаалагдаж буй. Монголд анх удаа өндөр бооцоотой тулааныг хийж байгаа тэд бооцооны мөнгөө хоёр талаасаа спонсороосоо гаргажээ. 

МУГТ Э.Цэндбаатар:

Тулаанд хэн сайн бэлтгэлтэй, хэн нь илүү толгойгоо ажиллуулсан нь хожно. Ялахын тулд бүх хүчээ дайчилна, маш том нэр хүнд явж байгаа.  Шүүлт шударга болно, хэнийхэн ч талд үйлчлэхгүй шүүнэ гэж найдаж байна. Шударга өрсөлдөөн болно. Хэрэв би хожигдвол Монголын боксын холбоо болон үе үеийн боксчдыг доромжлохтой адилхан.  Бүтэн тоглохыг хүсэхгүй байгаа учраас хамаг хүчээ гаргана.  Би ямар амьдралд байснаа үргэлж мэддэг би олон ч зүйлийг давж тууллаа. Надад бодсон зүйл байна. Тодорхой хэмжээний хандив, аян хийнэ гэж төлөвлөсөн. Би хэрэв хожигдлоо гэхэд миний карьерт нөлөөлөхгүй.  Намайг мэргэжлийн боксын том ертөнц хүлээж байна" гэв.

Холимог тулаанч З.Шинэчагтга 

"Бэлтгэл маш сайн хангагдсан.Ачаалал хамгийн их даах чадвар дээрээ байна. Жингээ тэглээд орж ирнэ. Хэрэв жин илүү байвал жингээсээ хасагдана гэсэн үг. Бооцооны мөнгөө сайн үйлд зориулна гэж би өөрөө санаачилга гаргасан. Өрсөлдөгч маань бас хандивын аянд зориулна гэж хэлсэн байна лээ. Миний хувьд бодитой сайн үйлсийн аянд зориулна" хэмээсэн.



5
angry
2
care
10
haha
41
liked
5
love
8
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 4 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 5 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 7 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 11 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16