Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны орнуудын нэг юм. 2020 онд Монгол Улсын Их Хурлаас дэлхий нийтийн эдгээр зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан билээ. Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлснээр “Алсын хараа 2050”-ыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт хангагдах боломж бүрдэх юм.
Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, 17 зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг 9 дүгээр сарын 10-ны өдөр бүх нийтэд нээлттэйгээр“Сүхбаатарын талбай”-д зохион байгуулах гэж байна.

Тогтвортой хөгжлийн 169 зорилт бүхий 17 зорилго нь НҮБ-ын гишүүн болох 193 улс орны нэгдэн орсон бүх нийтийн зорилго юм. 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх мөн тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх талаар эдгээр улс орнуудын удирдагчид үүрэг амлалтаа өгч нэгдсэн байна.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, боловсролын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр зэрэг нийт 120 байгууллага ТХЗ-д чиглэсэн үйл ажиллагаа, санаачилгуудынхаа ололт амжилт, үр дүнг танилцуулахаар нэг дор цуглах болно.
Өдөрлөгийн үед ТХЗ-ыг сурталчлан таниулах, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон тусгай хөтөлбөрүүдийг зохион байгуулна. Тухайлбал:
YOUTUBE LINK ОРУУЛАХ - https://youtu.be/1RMfDV0NCAM
Мөн хүүхэд, залуучуудад зориулсан олон төрлийн хөгжөөнт сонирхолтой хөтөлбөрүүдийг толилуулахаар зэхээд байна.
Өдөрлөгт оролцогч байгууллагуудын асруудын үйл ажиллагаа 09 цагаас эхлэн 17 цаг хүртэл үргэлжилнэ.
Өдөрлөгийн нээлтийн ажиллагаа 12 цагт болно. Нээлтийн ажиллагаанд Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Өдөрлөгийн бас нэгэн онцлох хөтөлбөр нь “Тогтвортой хөгжлийн манлайлагч”-ийн уралдаанд шалгарсан иргэд, олон нийтийн, боловсролын болон хувийн хэвшлийн манлайлагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 15 цагт болох юм.
ХӨТӨЛБӨР: ХӨТӨЛБӨРИЙГ ЗУРГААР ОРУУЛАХ
Эвэнтийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/event... холбоосоос авна уу.
ХОЛБОО БАРИХ:
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Мэдээлэл харилцааны ажилтан Д.Соёлмаа
Утас: 94111220
Имэйл: [email protected]
ТХЗ өдөрлөгийн зохион байгуулагч, зөвлөх Б.Тэнгис
Утас: 99928572
Имэйл: [email protected]; [email protected]
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна