УБТЗ энэ сарын эхний 10 хоног 1486 хоосон чингэлэг буцаажээ

М.Төгөлдөр
2022/09/13

УБТЗ төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, орон нутгийн ачааг тасралтгүй шуурхай тээвэрлэх үүргээ энэ сарын эхний 10 хоногийн байдлаар амжилттай сайн гүйцэтгээд байна.

Өвлийн улирал дөхөж байгаа энэ үед дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг хэвийн явуулж байна. Энэ сарын эхний 10 хоногт  Шарын голын уурхайг 275 хагас вагоноор, Багануурын уурхайг 1720 хагас вагоноор, Шивээ-Овоо уурхайг 1030 хагас вагоноор тус тус хангажээ.  

Эрдэнэтээс экспортод зэсийн баяжмал 300 вагоныг ачсан байна.

Сарын эхний 10 хоногт нүүрс 253 мянган тонн, барилгын материал 71.8 мянган тонн, зэсийн баяжмал 20,1 мянган тонн, төмрийн хүдэр 108.1 мянган тонн, жонш 11,7 мянган тонныг тус бүр  ачсан байна.

Импортын чингэлэг татан авах, ачаанаас суларсан хоосон чингэлгийг буцаах ажлыг ч шуурхай зохион байгуулж байна.

Энэ сарын эхний арав хоногт Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөө нийт 1862 ачаатай чингэлэг хүлээн авч буулгасан бол  1695 хоосон чингэлэг ачжээ. Өнөөдрийн байдлаар хятадын төмөр замд 1486 хоосон чингэлэг хүлээлгэн өгөөд байна.

                   

Эх сурвалж:  “УБТЗ” ХНН

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20