Амралтын өдрүүдэд цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна


Есдүгээр сарын 15-н буюу өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи салхилж, 16-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 17, 18-нд цочир хүйтрэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай,  Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 43 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 4 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 7 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 8 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16