Ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор батламж гардууллаа


Нийслэлийн түргэн тусламжийн төв нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1а/3543 тоот чиглэлийн дагуу “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан нийт ажилчдад 20-60%-ийн цалингийн урамшуулал олгож, 9-р сараас ажилчдынхаа үндсэн цалинг 20 хувиар  нэмэгдүүлж ажиллаж байна.

Мөн тус ажлын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 22 ажилтанд /давхардсан тоогоор 27 ажилтан/ орон сууцны дэмжлэг 15,000,000₮, өрх толгойлсон 9 ажилтанд оюутан хүүхдийнх нь 1 жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг, 14 ажилтанд эрүүл мэндийн нэг удаагийн буцалтгүй тусламж 5,000,000 төгрөгийг тус бүр олгохоор шийдвэрлэсэнг төвийн дарга С.Ариунболд танилцуулан батламжийг ажилчиддаа гардуулан өглөө.


Тус арга хэмжээнд НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Нинж, Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаа нар хүрэлцэн ирж тус төвийн ажилчдад шагнал гардууллаа. Цаашид “Төрийн орон сууцны корпораци”-тай хамтран жил тутам түрээслээд өмчлөх орон сууцны 15 эрхийг ажилчдад олгохоор төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 37 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 1 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 4 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 7 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 8 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16