Ж.Соронзон: Оросын өмчийг надад хариуцуулсаны хувьд "БШУ-ны сайд намайг халлаа" гээд би гүйгээд явж болохгүй

Ш.АДЪЯАМАА
2022/09/15

 Орос Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болорыг томилсон. Гэвч өнөөдөр /2022.09.15/ тус сургуулийн захирал асан Ж.Соронзон ажлаа хэвийн хийж байгаа аж. 

Энэ талаар түүнээс NTV телевиз тодруулга мэдээлэл авсан байна. 

Ж.Соронзон "Сайдын тушаал гарсан, дараа нь түр орлох хүнийг томилсон. Миний ажлаа өгөх асуудал бол тодорхой дэг, жаягын дагуу явах ёстой юм, хуулиараа. Нэгдүгээрт Оросын талтай зөвшилцөнө. Хоёрдугаарт Удирдах зөвлөлийн хурлаар шийднэ. Л.Энх-Амгалан сайдын өөрийнх нь баталсан Удирдах зөвлөлийн төрийн төлөөлөлд ОХУ-ын Буриадын боловсролын сайд байдаг. Орос, Монголын хамтарсан Удирдах зөвлөл. Энэ зөвлөл асуудлыг шийднэ. Үүний дараа л ажлаа өгөх асуудал яригдах учиртай юм. "Ажлаа өг" гэж олон дахин гүйж ирээд энүүгээр бужигнуулаад, эцэг эхчүүд нь эсэргүүцээд янз янзын юм болж байна. Ирж байгаа хүмүүс "Бид нар сайдын тушаалыг биелүүлж яваа, ойлгооч" гэсэн арга нь тасарсан байдлыг хэлж байгааг би ойлгож байна. Ганцхан ажил өгдөг процесс дээрх журмаа явагдана. 

Удирдах зөвлөлийн дарга Оросын талын байр суурийг сонсох гээд албан бичгээ явуулсан. Элчин сайдын яам руу явуулсан байх гэж бодож байна. Энэ асуудал ойрын хугацаанд Удирдах зөвлөлийн хурлаар шийдэгдэх байх. Яамныхан ирээд "Сайдын шийдвэрийг хүчингүй болгох эсвэл сайдын шийдвэр нь зөв байна гэдгийг шүүх газар нь ганцхан шүүх шүү дээ" гэж. Үүнийг бид мэдэж байгаа. Бүх зүйлийг мэдэж байна. Тамга дамжуулж өгчихөөд алга болчих ийм асуудал биш л дээ. Энэ сургууль чинь маш эмзэг сургууль. Гадны 260 гаруй хүн ажилладаг. Нарийн гэрээтэй мөн ажилладаг. Тэдэн рүү дайрсан, давшилсан сэтгүүлчдийн зүгээс энүүгээр эмх замбараагүй байдал үүсгэсэн. Гэмтэж, бэртсэн хүмүүс ч бий. Цагдаагийн газарт хандсан, шүүх эмнэлгээр гэмтлээ тогтоолгосон хүмүүс ч байгаа. Монголын хүүхдийг сургах гээд гэрээгээр ирсэн багшийг гэмтээсэн гээд бод л доо,  С.Будрагчаа гэдэг сэтгүүлч. 

Сургуулийн ажил хэвийн түвшинд явагдаж байна. Энд хэзээ ч, хэнийг ч хохироогоогүй. Үүнийг зөв ойлгоосой. Манай эцэг эхчүүд ойлгож байгаа ч нийгэмд буруу ойлголт байна. Удирдах зөвлөлийн дарга өөрийнхөө асуудлыг ОХУ-ын талд тавьж байгаа байх. Оросын талын байр суурь илэрхийлэгднэ. Манай сургуулийн гурван талт гэрээний хоёр нь Оросын талынх. Оросын боловсролын яам, Буриад улсын боловсрол яам, Монголын БШУЯ гэсэн гурван талт гэрээний хоёр нь Оросынх шүү дээ. 

Хоёрдугаарт, би ажлаа өгөхгүй гээд байгаа юм биш.Энэ сургууль  ОХУ-ын өмч гээд Засгийн газар хоорондын хэлэлцээрт ч, гурван талт гэрээ, сургуулийн дүрэмд нь ч  байгаа. Хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ өмчийг надад хүлээлгэж өгсөн. "Энэ бол Орос, Монголын  хамтарсан сургуулийн өмч юм, та үүнийг харна, хамгаална, захиран зарцуулна" гээд надад хүлээлгэж өгсөн. Оросын энэ том өмчийг хариуцаж байгаагийн хувьд "Монголын БШУ-ны сайд намайг халчихлаа" гээд гүйгээд явж болохгүй. Өмч хөрөнгөө яах уу зэрэг бүх асуудал шийдэгдсэний дараа  асуудал явагдана. Нэг тамга булаагаад авчихвал болох юм шиг хүмүүс ойлгоод байна. Орос, Монголын түвшинд яригдах том асуудал" хэмээн NTV-ээр ярьжээ. 

Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хувьд "ОХУ-ын талаас нэг ч төгрөг гаргадаггүй байж сургуулийн удирдлагын асуудалд оролцох эрхгүй" гэж мэдэгдсэн. 

Тэрбээр энэ тухай "Орос 3-тай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр гарсан гэдгийг албан ёсоор хэлье.  Ажлаасаа чөлөөлөгдсөн Орос 3-ын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Монгол бол туурга тусгаар улс. Монгол Улсын тэр тусмаа БШУ-ны сайдын тушаалыг "Цаг нь болоогүй байсан" зэргээр болчимгүй мэдэгдлийг аль ч улсын ЭСЯ гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй болчимгүй үйлдэл". Үүн дээр ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос 3-тай холбоотой асуудалд бид цэг тавьсан.Дахин сөхөгдөхгүй. 

Нэг зүйлийг хатуу хэлэхэд, өнөөдрийн байдлаар Орос 3 дугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургуулийн үйл ажиллагааны 84 хувийг эцэг эхийн зардлаас, 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр буюу хувьсах зардлаар явуулдаг. Тийм учраас ОХУ урсгал зардалд нэг ч төгрөг гаргадаггүй байж энэ сургуулийн удирдлагатай холбоотой Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг гадаадын аль нэг этгээд явуулга, байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой" гэж ярьж байв. 



34
angry
1
care
6
haha
0
liked
3
love
4
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 14 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 14 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 15 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 15 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 16 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 16 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03