Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.9 хувиар буурчээ

М.Төгөлдөр
2022/09/16

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 9.7 хувиар өсөж, өмнөх сараас 0.9 хувиар буурсан байна. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 27.0 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 8 дугаар сард өмнөх оны эцсээс 9.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 15.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 8 дугаар сард өмнөх сараас 0.9 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.5 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо


7
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 14 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 1 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 3 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 6 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 7 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16