Дундаж цалин 1 сая 544 мянгад хүрч 16.1 хувиар нэмэгджээ

М.Төгөлдөр
2022/09/16

2022 оны 2 дугаар улирлын байдлаар ААНБ-ын ажиллагчдын сарын медиан цалин 1160.2 мянган төгрөг байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2022 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 48.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 742.5 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.8 (6.1%) мянгаар, өмнөх улирлаас 1.4 (3.0%) мянгаар, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 44.3 (6.3%) мянгаар, өмнөх улирлаас 24.8 (3.5%) мянгаар тус тус өсжээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн 108.6 (14.6%) мянга нь боловсролын салбарын, 104.2 (14.0%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 79.6 (10.7%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 75.3 (10.1%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 50.9 (6.9%) мянга нь барилгын салбарын, 47.4 (6.4%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 44.3 (6.0%) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын, 42.4 (5.7%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 29.6 (4.0%) мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын, 160.2 (21.6%) мянга нь бусад салбарын ажиллагчид байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 2 дугаар улирлын тайланд хамрагдсан 742.5 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1160.2 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 93.6 (8.8%) мянган төгрөгөөр өсжээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны 2 дугаар улирлын байдлаар 1544.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 214.0 (16.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 94.4 (6.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2022 оны 2 дугаар улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 1.7 сая, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.0 сая төгрөг байна. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны 2 дугаар улиралд 2015 оноос 77.8 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.6 хувиар
нэмэгджээ.

700.0 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 22.8 хувь, харин 3.0 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 8.0 хувь байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2022 оны 2 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 2.0 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 839.8 мянган төгрөг буюу хамгийн бага байна.  

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо


26
angry
0
care
5
haha
1
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20