Ж.Сүхбаатар: Нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна

М.Төгөлдөр
2022/09/26

“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай “Автомашингүй өдөр” нийслэлд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Өглөөний 07:00 цагаас эхэлсэн “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд иргэд Сүхбаатарын талбай болон хотын төв гудамжуудад олноороо цуглан, залуус, хүүхэд багачууд дугуй болон дугуйт хэрэгслээр зорчсон бол гэр бүлээрээ явган алхаж, багачуудаа салхилуулахын сацуу дүүргүүдээс зохион байгуулж буй спорт өдөрлөгт оролцож байлаа.

“Автомашингүй өдөр”-ийн нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Монгол Улсын Засгийн газар төвлөрөл, түгжрэлийн асуудалд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Миний хувьд Үндэсний хороог ахалж ажиллаад гурван долоо хоног болж байна. Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна. Дэлхийн хотуудын чиг хандлага ч тийм байдаг. Засгийн газрын гишүүний хувьд баримтлах байр суурь Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, эрүүл хот болгоход чиглэж байгаа. Гудамж, зам талбайгаа ч үүнд чиглүүлэн хөгжүүлэх учиртай. Нийслэлд хоногт бүртгэгдэж буй 2 сая 800 мянган зорчилт хөдөлгөөний сая 800 мянга нь хувийн машины хөдөлгөөн байна. 685 гаруй мянга нь нийтийн тээврээр, ердөө 300 орчим мянга нь явган зорчигч байх жишээтэй. Энэхүү зорчилт хөдөлгөөний судалгаанд үндэслэн бодлого боловсруулан ажиллах болно” гэсэн юм.  

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Улаанбаатар хот “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас тус арга хэмжээ түр завсарласан. Харин энэ жил өргөн дэлгэр болж байна. Нийгмийн салбарын олон байгууллагыг иргэдэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, иргэд үйлчилгээ авч байна. Мөн бүх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран оролцож байгаа. Түүнчлэн МУИС-ийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Өглөө МУИС-ийн оюутан, төгсөгчдийн марафон гүйлт боллоо. Спортын 10 гаруй төрлийн тэмцээн уралдаан, урлагийн тоглолтууд болно. “Автомашингүй өдөр” хүмүүс зөвхөн алхах, дугуй унаад зогсохгүй чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх олон боломж байна. Хүүхэд болгон тоглож наадах хүсэл сонирхолтой. Гэхдээ тэр болгон гадна орчин, тоглох талбай хүрэлцээтэй биш. Иймд хариуцлагатай аав, ээжүүд болон гэр бүлдээ цаг зарцуулж байгаа хүмүүст талархал илэрхийлье. Мөн байгууллага, хамт олноороо дугуй унаж, нэг өдрийг амарч, хөгжилтэй өнгөрүүлж буй олон хүн байна. Автомашингүй өдөр бол нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг өдөр. Хүн болгон цаг наргүй ажилладаг болсон энэ үед гэр бүлийн тодотголтой өдөр зайлшгүй байх ёстой. Өнөөдөр гэртээ амарч байгаа хүмүүс байвал “Автомашингүй өдөр”-т идэвхтэй оролцож, гэр бүлээрээ энэ өдрийг халуун дотно сайхан өнгөрүүлэхийг уриалж байна гэлээ.

Багануур дүүргийн Биеийн тамир, cпортын хорооны мэргэжилтэн Ж.Болдбаатар:

-Манай дүүргээс “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийн дартсын тэмцээнийг зохион байгуулж, байгууллага хамт олноо сурталчилж байна. “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд нийслэлийн иргэд, бүх насныхан явганаар алхаж, дугуй болон дугуйт хэрэгслээр зорчиж байна. Сүхбаатарын талбайд спортын олон төрлийн тэмцээн уралдаан болж, иргэд их идэвхтэй оролцож байна. Тиймээс цаашид энэ өдрийг жилд нэг, хоёр удаа тэмдэглэх бус нэлээд хэдэн өдөр машинаас татгалзвал үр өгөөжтэй санагдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, cпортын хорооны дарга Ц.Сосорбарам:

-Манай Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн спорт өдөрлөгт өсвөрийн шигшээ багийн тамирчид маань аэробикийн гурван төрлийн үзүүлбэр үзүүллээ. Мөн ахмадууд маань хийн дасгал хийлээ. Дүүргийн “Бум од” фитнесс клуб үйл ажиллагаагаа танилцуулсан. Ер нь сүүлийн үед иргэд дасгал хөдөлгөөн хийх сонирхолтой болсон. Эмгүй эмчилгээ болсон дасгал хөдөлгөөн, спортод их сонирхолтой болсон байна. Манай дүүрэгт л гэхэд “Илүүдэл жингүй эртэч Монгол” аянд нийт хороодын иргэд маш идэвхтэй оролцсон гэлээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 7 минутын өмнө
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 14 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 15 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 17 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 20 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 21 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 21 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 22 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 23 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр