“Юнеско”-ын тайзнаа “Нүүдэлчдийн домог” тоглолт болов

М.Төгөлдөр
2022/09/26

Бүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-ын тайзнаа Монголын Үндэсний урлагийн их теартын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт болов. Тоглолтыг нээж Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн,  Соёлын дэд сайд М.Батбаяр, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, “ЮНЕСКО”-ын Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос нар үг хэллээ.


Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн 1961 оноос хойш “ЮНЕСКО”-ийн дэвшүүлсэн үзэл санаа, санал санаачилгыг дэмжиж хүн төрөлхтний сайн сайхны төлөө боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо , мэдээлэл технологийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж, хувь нэмэр оруулсаар ирснийг онцлов. Мөн Франц Улсын иргэдийг Монголд зочлохыг урьсан юм.

Харин “ЮНЕСКО”-ын Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос “ Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд оролцохдоо тогтвортой хөгжил, ногоон хөгжил цахим шилжилтийг асуудлыг хөндөн тавьсан нь чухал байсан. Монгол Улсын дэвшүүлж буй “Дижитал нэйшн” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллах болно” гэв.

“ЮНЕСКО”-ын тайзнаа тоглогдсон “Нүүдэлчдийн домог” тоглолтыг Франц улсын иргэд, Европ дахь Монголчууд үзэж сонирхлоо. 1200 хүний суудалтай ЮНЕСКО-ын заал дүүрэн үзэгчтэй байв. Түүнчлэн энэ өдөр “ЮНЕСКО”-д гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн монголын аж байдал, байгалийн онцлог, соёлын биет бус өвийг илэрхийлсэн “Үзэсгэлэнт Монгол орон”  гэрэл зургийн цахим үзэсгэлэн гарлаа.

Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгын хүрээнд болж байгаа юм. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал дахь Монгол, Францын парламентын найрамдлын бүлэг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын их сургууль зэрэг  байгууллагууд хамтран зохион байгуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 23 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20