ОХУ-ын иргэнд зодуулсан МУ-ын иргэн нас баржээ

М.Төгөлдөр
2022/10/01

Өнгөрөгч есдүгээр сарын 24-ний шилжих шөнө ОХУ-ын иргэн "Д" манай улсын иргэн "Г"-г тархин тус газарт нь 20 гаруй удаа алхаар няц балбан зодож маш хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан билээ. 

Хохирогч "Г"-н биеийн байдал маш хүнд, ухаангүй ГССҮТ-д зургаан хоног байсан боловч есдүгээр сарын 30-ны 22:00 цагт нас барсан харамсалтай мэдээг хүргэж байгаад хүлцэл өчье. 

                 Талийгаачийн ар гэр, үр хүүхдэд манай редакцийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Хэргийг эргэн сануулахад: ОХУ-ын иргэн архидан согтуурч, монгол залуугийн толгойг алхаар цохин маш хүнд гэмтээсэн хэрэг есдүгээр сарын 24-нд гарсан. ОХУ-ын иргэн Д Монголд ирэхдээ хил дээр танилцсан монгол иргэний байрыг түрээслэхээр болж, есдүгээр сарын 24-нд тухайн түрээслэх байранд ирэхдээ байрны танил болох иргэн Г-ийн гэрт орцгоосон тухай ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэл хийсэн. 

Ийнхүү тухайн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ОХУ-ын иргэнтэй анх танилцсан Монгол иргэн өөрийн найзын хамт гэрээс нь гарсан гэж мэдүүлсэн байдаг. Улмаар Монгол Улсын иргэн "Г" болон ОХУ-ын иргэн "Д" хоёр гэрт үлдэж хохирогч Г-г алхаар тархийг нь удаа дараа бяц цохиж гэмтээсэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм. 

Хохирогчийн ар гэрийн зүгээс бидэнд хандаж мэдээлэл өгөх үеэр "Хэзээ ч Монгол хүн нэгнийгээ ийм болтол нь зоддоггүй тухай эмч нар толгой сэгсрэн хэлж байсан. Миний ах бусдад итгэж, гэртээ оруулж, дайлсныхаа төлөө ийм байдалд орлоо. Эмч нарын зүгээс найдваргүй гэдэг зүйлийг хэлж байгаа" тухай ярилцлагадаа онцолж байсан юм. 

Хэрэг гарснаас хойш хэрэг үйлдсэн гэх ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулж, тухайн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн Монгол хоёр иргэнийг саатуулсан талаар холбогдох газраас тухайн үед мэдээлж байв. 



89
angry
5
care
4
haha
5
liked
16
love
93
sad
24
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 9 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 23 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20