Ж.Батзандан: Ерөнхийлөгчөө би таныг ядарч явахад олон удаа тусалсан хүн шүү

М.Төгөлдөр
2022/10/06

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан намын байра  ндаа  өнөөдөр /2022.10.06/ хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр "МАНАН бүлэглэл үгүй болсон уу гэдэг асуултыг надтай хамт тэмцэж У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар болон өөрөөсөө асуух цаг болсон. Хамт тэмцэж явсан нөхдүүд минь дарга болж тухлаг өрөөнд сууж байна, зарим тэмцэж явсан нөхдийгөө шоронд оруулна гэж айлгаж, тэмцэж байсан үг, үйлдлүүдээ мартсан байна. Ж.Батзандан чи ахынхаа үгэнд орохгүй бол шоронгийн хаалга хүлээж байгаа шүү гэдэг болсон байна. Бид том булчинтай дарга нараас айж байна. Тиймээс бид "Шинэ хувьсгал хөдөлгөөн"-ийг өнөөдрөөс эхлэн эхлүүлж байгааг албан ёсоор зарлаж байна. 

Өнөөдөр сөрөг хүчингүйн улмаас эрх баригч нам атар онгон, ардаг зэрлэг болсон байна. Хатуухан үг хэлэхээр "Ална шүү" гэдэг зурвас явуулж байна. Энэ бол сөрөг хүчингүйн зовлон.  

Түүнчлэн миний бие У.Хүрэлсүхийг шүүмжилж ярьсаны дараа миний төрсөн ах, У.Хүрэлсүхийн дотны найз Ж.Бат-Эрдэнийг барьж, хорьлоо. Дүүтэй нь муудчихаад ахыг нь хорьдогоо боль. Би таныг ядарч байхад тус болж явсан хүн шүү. Тэр ч бүү хэл өөрөө өөрийгөө тагнасан чагнасан хэргээр цагдаагийн дарга нар хэрэгт татах гэж явахад чинь би өмөөрч явсан шүү. 2018 онд таны Засгийн газрыг унагаж, Н.Номтойбаяр Ерөнхий сайдаар орж ирэх гэж байхад Х.Баттулга бид нар Миеэгийн талтай харьцуулахад У.Хүрэлсүх нь арай шударга юм даа гэж АН-ын гурван гишүүн таныг дэмжиж ЗГ-ыг чинь авч үлдэж байлаа. 

Өөрийнхөө найз Ж.Бат-Эрдэнийг шоронд нь явуулна уу, шонд нь хадна уу та өөрөө мэд. Ерөнхийлөгч минь та тайван бай, ухаантай бай. 

Манай экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нар чинь суу зальтай хүмүүс шүү дээ. Одоо тэдэнд хэн ч итгэхээ больсон. Намайг хатуухан үг хэлэхэд сандраад шөнө нь ахыг минь бариад явчихсан. Ахыг минь буруутгаад байгаа Дарханы замын тендер зарлагдахад миний ах У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх байсан. Ер нь У.Хүрэлсүх энэ баривчилгааг хийгээд байна гэж бодохгүй байна. Биднийг муудалцаасай гэж хүссэн хүний явуулга байхыг үгүйсгэхгүй. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай яриад байх юм байхгүй. Тэд чинь У.Хүрэлсүхийнхээ заавраар явдаг хүүхдүүд. 

Намайг долдугаар сарын 01-ны асуудлаар цаазын ялтайгаар эрх баригч нам Хорих 461 рүү ачаад явж байсан. Ахыг минь мөн аваад явсан. Манай гэр бүлийнхэнд 461 рүү ачигдах огт сонин үзэгдэл биш. Учир нь үнэн нь шалгагдаад гараад ирдэг. Би "Шинэ хувьгал хөдөлгөөн-ий асуудлаар дөрөвдүгээр сард У.Хүрэлсүхийн өрөөнд орж уулзсан. Дарханы замаар намайг буруутгаад, ахыг минь барина гэж бодсон үгүйг сайн мэдэхгүй байна" гэсэн юм. 



4
angry
2
care
16
haha
2
liked
0
love
8
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 12 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 23 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20