Монголын Ипотекийн Корпораци 16 нас хүрлээ

М.Төгөлдөр
2022/10/06

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь 2006 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн  (USAID) “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл”-ийн техникийн тусламжийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд дутагдаж байсан орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хоёрдогч зах зээлд ажиллах институцуудыг шинээр үүсгэн байгуулах, эрх зүйн орчинг бий болгох (хоёр дахь үеийн шинэчлэл) гэсэн цогц зөвлөмжийн дагуу Монголбанк болон тухайн үеийн арилжааны 10 банкны оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй МИК нь Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу тасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

Монгол өрхийн тав тухтай амьдралыг дэмжих орон сууцны санхүүжилтийн экосистемийг бий болгоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Орон сууцны санхүүжилтийн тасралтгүй байдлыг хангах замаар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлдэг.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Ёс зүй
  • Тогтвортой хөгжил
  • Мэргэшсэн байдал

 

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ ДЭМЖИГЧ

МИК нь арилжааны банкнаас иргэдэд олгосон орон сууцны зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Банкуудаас зээлийг худалдан авснаар арилжааны банкуудын хөрвөх чадвар сайжирч дараа дараагийн иргэдэд зээл олгох боломж бий болдог. Бонд гаргах үйл ажиллагаа нь орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байна. Бондын эргэн төлөлт хийгдсэнээр шинээр ипотекийн зээл олгох эх үүсвэр бий болж, ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо нь тогтвортой, тасралтгүй үргэлжилж буй.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БҮТЭЦ

Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо найдвартай, мэргэжлийн, хүртээмжтэй хөгжих нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй орчин, боловсрол нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах үндэс суурь болдог. Хөнгөлөлттэй болон зах зээлийн хүүтэй орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь НҮБ-аас дэвшүүлсэн “эдийн засгийн өсөлтийг дэмжих”, “ээлтэй хот, иргэдийн оролцоо”, “тэгш бус байдлыг бууруулах” гэх мэт нийгэм эдийн засаг, айл өрхийн тухтай амьдралд чиглэсэн Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 12 зорилгыг биелүүлэхэд шууд ба шууд бусаар хувь нэмэр оруулж байна.

ЦАР ТАХЛЫН СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛСАН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА  

Дэлхийн олон оронд нүүрлэсэн “Ковид-19” цар тахал Монгол Улсад тархаж, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, бизнесийн салбарт томоохон сорилтуудыг дагуулсан билээ. Цар тахлын дотоодын халдвар эхэлсэн цаг үеэс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гарч, нийт давхардсан тоогоор 183,660 өрх хамрагдсан. МИК нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог найдвартай, тасралтгүй үргэлжлэх  нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй мэргэжлийн байгууллагын хувьд  401,7 тэрбум төгрөгийн купоны төлбөрийг иргэдийн өмнөөс компанийн нөөц сангаас  төлж, хувийн байгууллагуудаас хамгийн том зардлыг хариуцсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 13 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 14 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 16 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 19 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 21 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 21 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 22 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 22 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр