Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэг ажилтнуудынхаа цалинг 40 хүртэл хувиар нэмэгдүүлжээ

М.Төгөлдөр
2022/10/06

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав төрийн албан хаагчдаа сонсох зорилгоор байгууллагын албан хаагчидтай уулздаг бол энэ удаад 30 жилийн түүхтэй Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгээр орж, эмч ажилтнуудын санал хүсэлтийг нь сонслоо.

Тус эмнэлэг нь аймгийн Засаг даргын 2022 оны А/377 дугаар захирамжаар Уламжлалт Анагаах ухааны нэгдсэн эмнэлэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлж, 7 тасаг, 57-н ортой, 25 эмч ажилтантай Уламжлалт Анагаах ухааны үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Хэнтий аймгийн төдийгүй 21 аймгаас зорьж ирсэн иргэдэд үзүүлж байна.

2021 оноос эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжиж эхэлсэнтэй холбогдуулан төсвөө 80 хувиар, ажилтнуудынхаа цалинг 40 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлж, улирлын урамшуулал, ур чадварын нэмэгдлийг тогтмол олгож байгаа гэдгээ тус эмнэлгийн дарга М.Даваа танилцууллаа.

Мөн энэ онд Япон улсын ЗГ-аас хэрэгжүүлдэг Өвсний үндэс төслийн 560 сая төгрөгийн санхүүжилтээр барилгатаа их засвар хийлгэж, тохилог сайхан байранд үйл ажиллагаагаа явуулж байгаагийн зэрэгцээ хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эмчлүүлэгчийн хувцас, орны цагаан хэрэглэл, эмчилгээний багцын үйлчилгээг нэвтрүүлжээ.

Түүнчлэн гал тогоогоо шим тэжээлийн тасаг болгон өөрчилж, иргэдэд хоол хүнсээрээ дамжуулан эрүүл байх арга ухааныг сургахаас гадна сэтгэл заслын хөгжимт эмчилгээг нэвтрүүлсэн байна.

Мөн байгууллагатаа брэндбүүкийг нэвтрүүлж, байгууллагын өнгө үзэмж стандартыг ханган ажиллаж байгаагаас гадна ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх төвийг тохижуулж байна.

Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Гүүний саамны сувиллын талбайд 500 мод тарьсан бөгөөд үүнээс 88 ширхэг далийн ягаан цэцэг тарьж ургуулж байгаа аж.

Энэ мэтчилэн тус байгууллагын шинээр санаачлан хийсэн ажлууд олон байгаа төдийгүй цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд ч нэлээдгүй байна. Үүнээс товчхон дурдвал эрүүл мэндийн төвүүд дээр хийгддэг шинжилгээг эмнэлэг дээрээ хийдэг болохоор зорьж тоног төхөөрөмжтэй болох хүсэлтээ ЭМЯ-д хүргүүлснээс гадна Гүүний саамны сувиллаа тохижуулах зураг төсвөө гаргаж НБХ-д хүргүүлжээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүсийн эмнэлгийг байгуулах хүсэлтэй явдгаа ч аймгийн Засаг даргад танилцууллаа.

Мөн ажилтнуудынх нь дийлэнх нь газар өмчлөөгүй, орон байртай болох асуудал хүндрэлтэй байна. Тиймээс 2 айлын газрын асуудал шийдэж өгвөл аж ахуйн аргаар ажилтнууддаа байр барих боломжтой байгаа талаар танилцууллаа. Мөн Мамба дацан, АШУИС-аас төгсөх курсийн 2 оюутныг авчирч ажиллуулах хүсэлтэй байгаа тул Зөгийн үүр хөтөлбөрт хамруулж орон нутгаас төлбөрийн дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Аймгийн Засаг даргын зүгээс эмч, ажилтнуудыг байр барих зориулалтаар тог цахилгаанд холбогдсон 2 айлын газар шийдэж өгөхөөр болсноос гадна 2 хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мөн гүүний саамын тохижилтын ажлыг төсөвт тусгах, 2024 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бүсийн эмнэлэг байгуулахад идэвх санаачилгатай ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 13 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 14 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 16 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 19 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 21 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 21 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 22 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 22 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр