ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙРТЛОО


Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Оргил 6 буудал" худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай байна.

Хотын дарга С.Батболд нээлтийн үгэндээ "Тус салбарыг байгуулснаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 35 мянган өрхийн 140 мянга гаруй иргэнд болон бусад дүүргийн дамжин өнгөрч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж байна. Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн зарим үйлчилгээг иргэд хорооноосоо авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэрээсээ цахимаар авдаг болгохоор төлөвлөж байна. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нь та бүхний хэрэгцээнд нийцсэн үйлчлүүлэхэд таатай орчин байгаасай гэж хүсч байна." гэлээ.

Тус салбарын нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон нийслэлийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 3 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 5 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 7 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 7 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 8 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 8 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 10 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19