АМИА АЛДСАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЭВ


Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит "Марш тактик-2017" цогцолбор тэмцээнд оролцож байсан цагдаагийн албан хаагч амь насаа алдсан, албан хаагчдыг удирдаж тэмцээнд оролцсон хурандаа амиа алдсан гэх харамсалтай мэдээлэл гарсан. Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, хошууч Ё.Лхагвасүрэн дараах тайлбарыг хийсэн юм. Тэрбээр

"Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжилт "Марш тактик-2017" цогцолбор тэмцээнд Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий есөн байгууллагын 19 баг буюу нийт 500 орчим баг тамирчид өрсөлдсөн. Харин цагдаагийн байгууллагаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй салаа оролцсон байдаг. Харамсалтай нь тэмцээнд оролцсон нэг албан хаагч амь насаа алдсан хэрэг гарсан. Үүний дагуу холбогдох ажиллагаа хийгдээд явагдаж байна. Тухайн тэмцээнд хамт оролцсон албан хаагчид бүгд цочролын байдалтай байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гаргахгүй байхыг хүсч байгаа" гэх хариултыг өгсөн юм.

Харин амь насаа алдаад байгаа гэгдэх хурандаагийн хувьд ташаа мэдээлэл гэдгийг хэллээ. Хурандаа Н.Баярмагнайгийн хувьд бага тамирчдаа удирдахаас өмнө даралт нь ихэсч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд томилгоог өөрчилсөн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 3 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 5 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 7 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 7 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 7 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 8 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 10 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19