АРДЫН БАГШИЙН ХҮҮГ БОЛОВСРОЛЫНХОН ДЭМЖИНЭ


Багшийн хөгжлийн хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболд хууль санаачлагчдаас хүлээн авсан нь багш нарын хувьд энэ өдрийн хамгийн сайхан мэдээ байлаа. Энэхүү хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталснаар багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалин урамшуулал, нэр хүнд, үнэлэмж зэрэг олон асуудал нэгэн зэрэг шийдэгдэх юм байна. Нөгөө талаар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрт багш, эмчийг дээдэлсэн нийгмийг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх цогц бодлогыг тусгасанд багш, сурган хүмүүжүүлэгчид баяртай байна. Ялангуяа сүүлийн үед мэдлэг боловсрол чухал биш гэдэг буруу хандлагыг олон нийтэд түгээж, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд онцолсон юм. Соёлын төв өргөөнд цугласан багш, сурган хүмүүжүүлэгчид түүний үгийг нижигнэсэн алга ташилтаар дэмжлээ.

Монгол Улс залуусын орон. Иймд залуус эрдэм боловсрол эзэмшин ёс суртахуунтай, зөв хүн болж төлөвшин, улс орныхоо хөгжлийг бүтээлцэж, түүчээ болж явах учиртай. Энэхүү үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг, монголын ирээдүйг тодорхойлдог хүмүүс бол багш, сурган хүмүүжүүлэгчид. Төрийн үе үеийн тэргүүнүүд ардын багшаар "А" үсэг заалгаж, амьдралд хөл тавьж, өнөөдрийн өндөрлөгт хүрдэг. Ачтай, буянтай ийм хүмүүсийн ажил үйлсээр үргэлж бахархаж явдгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тодотголоо. Нэр дэвшигч М.Энхболдын аав Г.Миеэгомбо, эхнэр Ж.Туяацэцэг, Ерөнхий сайдын аав, ээж ч мөн ардын багш аж.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ "Өнөөдөр эдийн засагт ногоон гэрэл асч, эмнэлгийн өвчтөнөөр бол сэхээнээс гарч, энгийн тасагт шилжлээ. Одоо өвчнийг илааршуулж, ард түмнийхээ амьдралыг сайжруулах нь бидний үүрэг. Үүргээ хэрэгжүүлэхийн тулд Монголын төр нэг зүгт харсан нэг бодлоготой байх ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг зүгт харж ажиллана гэсэн үг" гэлээ.

Даяаршиж буй энэ нийгэмд хүн бүр мэдлэг, боловсролтой байх нь чухал. Энэ утгаараа Монгол Улсын төрийн тэргүүн өндөр мэдлэг боловсролтой, төрийн ажлын арвин туршлагатай, монгол төрийн босго ч өндөр байх ёстой гэсэн шаардлагыг олон нийт тавьж байгаа. Тэдний энэхүү шалгуурт тэнцсэн хүн бол Миеэгомбын Энхболд. Тиймдээ ч боловсролын салбарт хэд хэдэн томоохон бодлогыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасныг багш нар сайшааж байлаа. Олон улсад үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших, боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд монгол залуус элсэн суралцах боломжийг өргөжүүлэхээр тусгасанд энэ салбарынхан ам сайтай байв.

Өнгөрсөн оны сонгуулиар иргэдийн итгэлийг хүлээн шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар улсынх нь хөрөнгийн авдар, иргэдийнх нь халаас хоосорчихсон нөхцөл байдалтай хүлээж авсан. Гэсэн ч улс орныхоо амин чухал салбарын нэг боловсролын салбарт томоохон бодлого, шинэчлэл хэрэгжүүлэхээс хойш суугаагүй. Тухайлбал, багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, боловсролын багц хуулиудад шинэчлэл хийх ажлыг эхлүүлсэн. Залуусын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, "Орлоготой оюутан", "Оюутны зээлийн сан" зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр оюутан залуус мэдлэг боловсрол эзэмших, ажиллаж хөдөлмөрлөх боломж нээгдсэн юм.

Уулзалтын үеэр багш нар санал бодлоо ийнхүү илэрхийллээ.

Б.Готов: Боловсролоо дэмжсэн мөрийн хөтөлбөр болжээ

-Боловсролын үнэ цэнэ, ач холбогдлыг багш нар сайн мэднэ. Тиймээс төрийн тэргүүнээр эрдэм боловсрол төгс, төрийн ажлын дадлага туршлагатай, бэлтгэгдсэн хүн сонгогдох ёстой. Монголд Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд туршлагатай улстөрч. Өнөөдрийн нийгэмд боловсрол хамгийн чухал нь. Боловсролын салбар, багш нарын ажлын онцлогийг мэдэх хүний хувьд мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг нягт нямбай тусгасанд, энэ чиглэлээр дорвитой санаачилга гарган ажиллаж байгааг нь дэмжиж байна. Цаашид мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоо ажил хэрэг болгож, багш нараа дээдлэн шүтдэг тийм сайхан нийгмийг бий болгоход идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна.

Б.Баярмаа: Багш нарын жаргал зовлонг сайн мэднэ

-Шинэ засаг гарч ирээд богино хугацаанд залууст, тэр дундаа залуусын боловсрол руу чиглэсэн бодлого явуулж байгаад баяртай байна. Энэ бүхнийг дэмжиж, үйл хэрэг болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь УИХ-ын дарга М.Энхболд. Боловсролтой, буурь суурьтай энэ хүнийг Ерөнхийлөгч болоосой гэж хүсч, дэмжиж байна. Багш нарын жаргал зовлонг сайн мэдэх хүн болохоор итгэлээ дайна.

Д.Одгэрэл: Төрийн тэргүүн шударга байх ёстой

-Хүн харагдах байдлаасаа танигддаг. М.Энхболдын биеэ авч яваа, ноён нуруутай байдал нь итгэж болох хүн гэж санагддаг. Төрийн тэргүүн хүн шударга, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой. Тийм хүн бол М.Энхболд.

Ц.Сэлэнгэ: Эв эеийг эрхэмлэсэн төрийн тэргүүнтэй болно доо

-М.Энхболдын "Эвтэй Монгол-Ээлтэй төр" гэсэн уриалга болон мөрийн хөтөлбөрийг нь дэмжиж байгаа. Өнөөдөр Монгол Улсад эв нэгдэл юунаас ч чухал. Томчуул нь эвтэй, найрамдалтай байвал залуус үлгэр дууриал авна. Эв эеийг эрхэмлэсэн төрийн тэргүүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Ийм сэтгэл зүрхтэй төрийн тэргүүнтэй байхад улсаараа эв нэгдэлтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 4 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 6 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 6 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 6 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 9 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19