Хэн нь "Дүр эсгэсэн" эх оронч вэ


Зуны эхэн сарын ид халуун шатсан энэ өдрүүдэд сонгуулийн "шоу" өндөрөө авч байна. АН, МАН-ынхан бие биенээ хэмлэж, хамаг байдаг хар PR-аа бие биерүүгээ цацалцан байж 60 тэрбумын хэргийг эргүүлж, тойруулж сууна. Энэ удаагийн сонгууль иргэдийн сэтгэл санаагаар нэлээд тохуурхсан сонгууль болж байх шиг байна. Үнэн гэж итгэхийн аргагүй бүхэн олон нийтэд ил болж АН, МАН-ын нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллүүд шил даараалан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэллээ. Өнгөн дээрээ "эх оронч" царайлсан дарга нар үнэн хэрэгтээ ард түмнийг хэрхэн хуурч ирсэнийг олон жишээнээс бэлхэнээ харж болохоор байна.

Тэгвэл тав дахь ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн хамгийн гол ухагдахуун болж хувирсан "Эх оронч" гэж хэн болох талаар энд хэсэгхэн зуур өгүүлье. Эх орноо гэсэн сэтгэлтэй эх оронч байна гэдэг хамгийн сайхан. Харин дүр эсгэсэн ардчилал гэдэг шиг дүр эсгэсэн эх оронч байх нь өөрт болоод өрөөлд хамгийн хортой зүйл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч байна гэдэг өндөр үүрэг хариуцлага бөгөөд эх орноо гэх нөр их сэтгэл шаардах ажил. Хэдий өөрийнх нь итгэл үнэмшил өөр замыг чиглүүлж байсан ч улс орныхоо "том" эрх ашгийн төлөө эрх мэдлийн эрэмбийг хамгийн зөвөөр гарах ёстой хүн бол улс орны тэргүүн юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшиж буй С.Ганбаатар нарын хэн нь жинхэнэ эх оронч вэ гэдэг асуултын хариултыг хамтдаа хайцгаая. Ердөө Тавантолгой гэдэг ганцхан асуудал дээр жишээ авч үзье.

Нэр дэвшигч М.Энхболд хэр эх оронч вэ

МАН-ын даргаар хоёр дахь удаагаа сонгогдож ажиллаж байгаа М.Энхболд бол "хотын" гэдэг фракцаараа нэлээд алдартай. Сүүлийн өдрүүдэд тэрхүү фракц нь даргынхаа нэр хүндийг шавартай жаахан л хутгаад байгааг эс тооцвол намдаа нэлээд хүчтэй фракц. Улстөрчийн хувьд нэг иймэрхүү. Харин эх оронч гэдгийн хувьд хэр вэ. Тавантолгойн асуудлыг гадныханд өгөхөөр явж байсан хүмүүсийн нэг бол түүнийг гэгддэг. Ард түмэндээ олгоно гэхийн оронд олон улсад гаргаж хэн нэгний "идэш" болгох саналыг дэмжиж ирсэн нэгэн бол түүнийг гэдэг.

АН-аас нэр дэвшигч "эх оронч хүү" гэж өөрийгөө цоллуулсан Х.Баттулга

Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг нам доторх бүхий л хагаралдаан, бараг л муу бүхнийх нь үүр уурхай мэтээр түүнийг намын нөхөд нь ярьдаг. Одоо ч Х.Тэмүүжин тэргүүтэй журмын нөхөд нь түүнийг ярьсаар байгаа. Тэрбээр өөрийгөө олон нийтэд "Эх оронч" Х.Баттулга гэж цоллуулах дуртай. Гэвч үнэн хэрэгтээ үнэхээр эх оронч мөн үү, биш үү гэдгийг бодох л хэрэгтэй болж таарлаа. Гадны гар хөл болсон бизнесмэн гэх яриа өдийгөөс төдий хүртэл үргэлжилсэн. Өөрийнхөө компанийг Италийн мафийн нэрээр нэрлэсэн, гадаад эхнэртэй, төмөр замыг бүхэлд нь гацааж, төрийн мөнгийг шамшигдуулсан гэж шалгагдаж байгаа гээд эх оронч гэхэд итгэхийн аргагүй бэрх боллоо. Магадгүй одоогоос 4-5 жилийн өмнө байсан бол түүнд итгэх иргэд олон байх байсан биз. Гэвч тодорхой мэдээллээр өөрсдийгөө цаг ямагт цэнэглэж байдаг иргэдийн хувьд элдвийн хий хоосон тархи "угаалтанд" итгэх нь бага л болж. Хамгийн хачирхалтай нь Тавантолгой асуудал дээр тэр жинхэнэ эх орончийн дүрээр хандаж чадсан уу гэвэл үгүй. Иргэдэд өгөхийн оронд өөрөө авъя гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гуйж явсан бүдүүн зүрхтэн. Юун нөгөө иргэдэд хувьцаа тараах. Бүгд Женкогийн халаасанд урсан орох шахсан өдрүүд саяхан мэт. Энэ талаар Ерөнхийлөгч өөрөө "Х.Баттулга надаас Тавантолгойг би авмаар байна гээд нэхсэн гэж" ярьсан байдаг юм. Энэ жинхэнэ эх оронч хүүгийн зан мөн үү. Би лав эргэлзээтэй л гэж бодож байна. Энэ мэтээр Монголын хамгийн гялаах, гялтайх бүхнийг Х.Баттулга арга заль зохиож авсан гэгддэг. Тавантолгой ч түүний араас явах дөхсөн бололтой. Харин үүнийг муу нэр луу данстай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч зогсоосон бололтой.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар эх орныхоо газар шороог хамгаалж үлдсэн нэгэн

Тэрбээр олон жил Тавантолгой, Оюутолгой гээд эх орныхоо баялаг бүрийн хойноос хөөцөлдөж ирсэн. Гэхдээ хувьдаа авах гэсэн зорилгоор бус эх орондоо, иргэддээ ашигтай байдлаар, хяналттай байлгах гэсэн үүднээс гадаа гудамжинд ч тэр, төрийн ордонд ч тэр тэмцсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар нэр дэвшигч өвлийн хүйтэн, хаврын хавсрагыг үл тоож жагсаал цуглаан зохион байгуулсны үр дүнд Тавантолгойн хувьцааг иргэн бүрт тараалгаж чадсан билээ. Мөн түүний шаардлагын дагуу хэдхэн хүний халаасанд байсан маш том ордыг Н.Энхбаяр дарга тухайн үед Ерөнхийлөгч байхдаа намынхаа Сү.Батболдоос авч улсын өмч болгож байлаа. Ингэснээр иргэн нэг бүр хувьцаа эзэмших боломжтой болсон билээ. Мөн түүнд төрийн мөнгөнөөс идсэн, төрөөс төрсөн тэрбумтан биш гэдэг нь түүнийг эх орон, газар шорооныхоо төлөө тууштай тэмцэж байсныг харуулж байгаа юм. Тэрбээр хэн нэгэн шиг Монголын баялагийг өмч хувьчлал, хандив тусламж нэрээр хувьдаа завшаагүй. М.Энхболд шиг нэг секунд ч бизнес хийж үзээгүй хэрнээ тэрбумаар үнэлэгдэх орлогогүй нэгэн юм.

Ер нь эх орноо гэсэн чин сэтгэлтэй, ирээдүй хойчоо харсан холын бодолтой тийм л аавын хүү, ээжийн охинд итгэж найдах нь хамгийн зөв сонголт юм. Түүнээс биш телевизийн камер харахаараа худлаа эх оронч царай гаргадаг нөхдийг сонгох нь ирээдүй хойчдоо хийх том алдаа болж мэдэх юм. Бидэнд өнгөрсөн хорин жилд дүр эсгэсэн эх орончдод хангалттай л самруулсан гашуун түүх бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 5 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 6 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 6 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 6 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 7 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 7 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 7 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 7 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   8 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 9 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 9 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 9 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 10 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 10 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 10 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 11 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 11 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 11 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 12 цагийн өмнө