АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Н.Мижидмаа
2022/08/31

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Авто тээврийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч үйлдвэр аж ахуйн газрууд, ачаа тээвэрлэгч байгууллага, тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдад нийгмийн даатгалын хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль тогтоомжийн талаар тулгамдаж буй асуудлаар 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ц.Эрдэнэчулуун,  Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат , Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг, мэргэжилтэн улсын ахлах байцаагч Б.Батсуурь, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дэд дарга Б.Энхбат нар оролцлоо.

Уулзалтын хүрээнд олон улсын ачаа тээвэрлэх эрх буюу “С” зөвшөөрөл олгоход 2 байгууллагын зүгээс хэрхэн хамтарч ажиллах талаар онцлон хэлэлцэж уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч үйлдвэр, аж ахуйн газрууд, болон ачаа тээвэрлэгч байгууллага, тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тулгамдаж буй асуудлыг судалж, тодорхойлох чиглэлээр ярилцлаа.

Цаашид 2 байгууллагын мэдээлэл солилцох үйл ажилгааг шуурхай болгох, хуулийн этгээд, даатгуулагчдын нийгмийн асуудлыг нэг мөр зохицуулах, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг ил тод болгох, жолооч нарын бүртгэлийг цахимжуулах талаар хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан хэлэлцлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 12 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 14 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 16 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16