ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Ц.Цэрэнбадам
2022/09/16

“Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 277 дугаар тогтоол, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор  ХХААХҮЯ-ны дэргэд Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан 7 хоног бүрийн Баасан гарагт аймаг, нийслэлийн ХХААГ, МЭГ-уудтай цахим хурал хийн нөхцөл байдлыг сонсон, үнэлэлт дүгнэлт өгч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. 

Энэ удаагийн хурлаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун ХХААХҮ-ийн салбарын бодлого, чиглэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг малын гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтын ажлыг орон даяар эхэлж байгаатай холбогдуулан “Үржлийн ажил үйлчилгээний бодлого, чиглэл, энэ намрын хээлтүүлэг, үр үйлдвэрлэх ажил, хээлтүүлэгчийн шилжилт хөдөлгөөний талаар” мэдээлэл өгч санал солилцлоо.  

Мөн малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэм бүхий Архангай, Баян-Өлгий, Завхан, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газар, тус аймгуудын хорио цээрийн дэглэмтэй байгаа сумдын Засаг дарга нарын мэдээллийг сонсож тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. 

Хурлын төгсгөлд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат Монгол Улсын Ерөнхий сайдын 09 дүгээр албан даалгаврын биелэлтийг ирүүлэх, малын гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтын ажил орон даяар эхэлж байгаатай холбогдуулан аймгуудын Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлгийн тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 14 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 1 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 3 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 6 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 7 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16