НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРООС ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ


Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь интернет сүлжээнд байгаа иргэдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг олж авч, цахим шуудангийн хаяганд хууль бусаар нэвтрэн интернет банкны үйлчилгээний эрхийг сэргээн, гүйлгээний нууц дугаарыг тухайн цахим шуудангийн хаягаар илгээснийг хүлээн авч, интернет банкны үйлчилгээг ашиглан тухайн иргэдийн банкин дахь хувийн харилцах данс руу нэвтрэн мөнгийг хулгайлж, бэлэн мөнгөний машинаас бусад иргэдийн виза картыг ашиглан бэлэн мөнгийг гаргуулан авах аргаар гэмт хэрэг үйлддэг болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн гаралт цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.

Дээрх иргэдийн цахим шуудангийн хаягийн нууц үгийг өөрийн барьж байгаа утасны дугаараар хийсэн, олон нийтийн сүлжээнд цахим хаягаа утасны дугаарын хамт байршуулсан, түүнчлэн бэлэн мөнгөний машинаас виза картаа ашиглан бэлэн мөнгө авах үеэр үл таних этгээдийн мөнгө гаргаад өгвөл хариуд мөнгө өгөхөөр амласан худал үгэнд итгэж зөвшөөрсөн зэрэг нь гэмт этгээдүүдийг хялбар аргаар гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Иймд иргэд танихгүй хүнд банкны картаа ашиглуулахгүй байх, банкны картыг ашиглан мөнгөн авсанаар урамшууллын мөнгө өгнө гэсэн саналыг хүлээн авахгүй байх, олон нийтийн сүлжээнд цахим хаягаа байршуулахдаа нууцлал, аюулгүй байдлыг хангах, утасны дугаарыг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх, цахим хаяг нээхдээ нууц үгийг утасны дугаар болон олон нийтийн сүлжээнд хэрэглэгддэг тоо, тэмдэгтээр хийхгүй байх зэргээр гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, гэмт этгээдэд гэмт хэрэг үйлдэх боломжийг олгохгүй байхыг Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 4 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 7 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 8 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 9 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 9 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 10 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 12 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19