“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Б.Баттөрийг томилжээ

Н.Мижидмаа
2023/01/14

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Батбаатарын Баттөрийг томилжээ. 

Спортын наадмын элч төлөөлөгч нь салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, авьяас чадвар, нийгэм дэх нөлөөлөл, байр суурь, харилцаа холбоон дээрээ суурилан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг гадаад, дотоодод сурталчлан таниулах үүрэгтэй аж. 

Ангууч нэрээр олонд танигдсан холимог тулааны тамирчин, боксын спортын мастер, таэквондоч Б.Баттөр нь Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн, санхүүч мэргэжилтэй.

Тэрбээр зөвхөн спортын салбарт амжилт гаргаад зогсохгүй соёл, урлагийн талбарт өөрийгөө сорьж амжсан, авьяаслаг залуусын төлөөлөл юм. “Ододтой бүжиглэе” шоуны шагнал болох 50 сая төгрөгийг тэрбээр НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласны дүнд “Өнөр бүл” төвд жюү жицүгийн бас нэгэн клуб байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна хэмээн Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооноос мэдээлэв. 


2
angry
0
care
2
haha
1
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 26 минутын өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 17 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08