Хөгжлийн банкны хэргээр гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга яллагдагчаар татагджээ

Н.Мижидмаа
2023/01/14

Хөгжлийн банкны хэргээр 87 хүнийг яллагдагчаар татаж хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл тэдний дунд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ч багтаж байгаа юм. 

Тодруулбал,

 Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Шинэбаатарыг Эрдэнэс Монгол, Бэрэн групп, Нью яармагт олгогдсон зээлтэй холбогдуулан эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтыг үндэслэн яллагдагчаар татаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. 

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг Бэрэн группт олгогдсон зээлийн асуудлаар хилийн хориг тавьж Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалтад үндэслэн яллагдагчаар татан шалгаж байна. 

Мөн Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг Бэрэн групп, Мондулаан трэйд ХХК-д олгогдсон зээлийн асуудлаар Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалтаар үндэслэн яллагдагчаар татаад байгаа юм. 


2
angry
0
care
1
haha
14
liked
1
love
1
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 16 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07