МИК ОУ-ын “ISO” стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлдэг

Н.Мижидмаа
2023/01/18

Орон сууц санхүүжилтийн тогтолцоо манай улсад арав гаруй жилийн өмнө бий болж, иргэдийг орон сууцжуулах ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтран зүтгэж байна.  Ипотекийн зээлийн хөтөлбөрийг тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд бодлогоор хангаж, хувийн хэвшлийн байгууллагууд түүнийг хэрэгжүүлэхэд олон улсын стандарт, жишгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах хамгийн үр дүнтэй арга юм

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож буй Монголын ипотекийн корпорац нь үйл ажиллагаандаа олон улсын ISОстандартууд болон сайн туршлагуудыг нэвтрүүлж, ипотекийн санхүүжилтийн хоёрдогч зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажилладаг. Монголын ипотекийн корпорац нь үйл ажиллагаандаа олон улсын гурван төрлийн стандартыг нэвтрүүлсэн байна.

Мэдээллийн аюулгүй байдлын “ISO27001:2013” стандартыг 8 дахь жилдээ компанийн түвшинд хэрэгжүүлснээ баталгаажуулж байгаа бол 2022 онд Групп компанийн хэмжээнд баталгаажуулсан нь Монгол Улсад анхдагч болж байна. 

Эрсдэлийн менежментийн “ISO31000:2018” стандартын 2 шатны аудит хийгдэж, тус стандартын хэрэгжилтийг хангасныг баталгаажуулж, гэрчилгээг 2022 оны 12 сард хүлээн авчээ. МИК үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эрсдэлийн менежментийг бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ тэлэх шат бүрд нийцүүлэн тасралтгүй сайжруулсаар ирсэн

Комплаенсийн удирдлагын тогтолцооныISO37301:2021” стандартын 1 дүгээр шатны гадаад аудит амжилттай хийгдэж, аудитын тайланг хүлээн авч, үйл ажиллагаанд нэвтрүүлэн тус тус ажиллаж байна.

“ISO” буюу Олон улсын Стандарчлалын байгууллага нь дэлхийн 160 гаруй орны гишүүнчлэлээс бүрдсэн, стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн хамгийн том байгууллагаюм“ISO” нь оролцогч талууд болох НҮБ түүний дэд байгууллага, WHO, WTO, IEC зэргийн хүсэлт хэрэгцээнд үндэслэн дэлхийн хөгжилд чухал шаардлагатай байгаа стандартуудыг боловсруулан гаргадаг. 

 

 

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 16 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07