Монголын баг гурван хүний амийг аварчээ

Н.Мижидмаа
23 цагийн өмнө

 - "Зариг" сайтын сурвалжлах групп БНТУ-аас шуурхай мэдээллийг хүргэж байна-

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан  Монгол Улсын баг гамшгийн голомтот Хатая мужаас аврах ажиллагаагаа эхлүүлжээ. Аврах ажиллагааг орон нутгийн цагаар  20:00 цагаас эхлүүлж  02:00 цаг хүртэл ажилласан байна.  Энэ үеэр хоёр хүүхэд, нэг том хүнийг эсэн мэнд аварсан тухай сайхан мэдээ ирүүллээ. Тодруулбал,

  • 20:10 цагт хоёр  настай нэг хүүхэд,  
  •  21:50 цагт нэг эмэгтэйг
  • 22:33 цагт 15 настай хүү гурвыг орон сууцны нурангиас эсэн мэнд гарган авч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн улмаар дараагийн шатны эрүүл мэндийн төвд нь хүлээлгэн өгчээ. 

Манай улсын баг өчигдөр Газиантэп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газардсан юм.

БНТУ-ыг зорьсон эрэн хайх, аврах багийн 11 гишүүн нь Зэвсэгт хүчний алба хаагчид юм. Тус багийг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир ахалж, эмнэлгийн талаас Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн Анагаах Ухаан эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Л.Лувсандорж удирдаж буй.


5
angry
259
care
8
haha
119
liked
67
love
13
sad
22
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 15 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07