Монгол залуус “Netflix”-т гаргах кино бүтээхээр нэгдлээ

Н.Мижидмаа
2023/03/01

Монгол уран бүтээлчид Чингис хааны тухай олон улсын стандартад нийцсэн олон ангит кино бүтээх төсөлд нэгджээ. Уран бүтээлчид төслийн зорилгоо, “Дэлхий дахинд Чингис хааны энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санааг түгээн, монгол үндэсний брендинг хийх” хэмээн тодорхойлжээ.

 Энэхүү киног зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” романаар бүтээх ажээ. Кино уран бүтээлчид нэгдсэн шалтгаанаа, “Монгол үндэстний сэтгэлгээний онцлог, гүн ухааны асуудал, эзэнт гүрэн бий болсон нууцыг монгол зохиолчийн драматургийн шийдлээр зангидаж, монголоос анх удаа “Netflix” платформд гаргах түвшний бүтээл туурвих цаг нь  болсон” хэмээн тайлбарлаж байна.

 Төслийн Ерөнхий найруулагчаар УДЭТ болон “Орфей” театр, фильмийн найруулагч Мягмарнарангийн Батболд, ерөнхий продюсерээр зохиолч С.Жаргалсайханы хүү “Сорогдогийн Жаргалсайхан”гийн тэргүүн Ж.Билгүүн, “Орфей” театр, фильмийн захирал Төмөрсүхийн Ариунчимэг нар, кино зохиолчоор утга зохиол судлаач Ядамсүрэнгийн Баяраа ажиллах ажээ. Кино зохиолыг бүтээх үйл явцад зохиолчдын багаас гадна түүхч, судлаачдын баг оролцож буй юм байна.

 “Чингис хааны нууц түүх” төсөл нь үндэсний брендинг, Чингис хааны үзэл санаа, үйл хэргийг дэлхий дахинд эерэгээр түгээн дэлгэрүүлэх сонирхол, амбицтай хэн бүхэнд нээлттэй төсөл ажээ.

 

 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 15 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07