"Ажил тасалсан, залхуу, хойрго" гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан иргэн шүүхэд ханджээ

Н.Мижидмаа
2023/03/01

Иргэн Б сумын цэцэрлэгт галчаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байжээ. Тэрээр 2021 оны наймдугаар сарын 16-25-ны өдрийн хооронд ажил тасалсан. Мөн байгууллагын удирдлагаас галлагааны ажил эхэлж байгаатай холбогдуулан аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллах үүрэг даалгавар өгөхөд ажиллаагүй.

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ээлжийн хуваарийн дагуу ажиллах ёстой байсан боловч ажиллаагүй, хамт ажилладаг өөр ажилтантай тохиролцон ээлжээ сольж ажилласан, энэ талаар байгууллагынхаа удирдлагад мэдэгдээгүй байна.

Улмаар цэцэрлэгийн эрхлэгч тушаал гаргаж иргэн Б-г эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж чөлөө зөвшөөрөл авалгүй олон хоногоор удаа дараа ажил тасалсан, ажлын шаардлага тавихад гэр бүлтэйгээ нийлж урдаас эсэргүүцдэг, ажлаас хойш суудаг, залхуу хойрго, ажил хариуцаж байх үедээ байгууллагаас эд зүйлс алдаж үрэгдүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Иргэн Б энэ шийдвэрийг үл зөвшөөрч шүүхэд хандаж, цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б-ын 2021 оны 8 сард ажил тасалсан зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа ч ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлж, хариуцлага тооцсон. 2021 оны 10 сарын 2-3-ны өдөр нь амралтын өдөр байсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Гэвч Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан цэцэрлэгийн эрхлэгч иргэн Б-ын ажил тасалсан зөрчлийг илрүүлснээс хойш хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлж, хариуцлага тооцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Харин 2021 оны 10 дугаар сарын 2,3 амралтын өдөр хэдий ч байгууллагын халаалт эхлэхтэй холбогдуулан тус байгууллагын манаач, галч нарыг ажиллуулах шийдвэрийг удирдлагаас гаргасны дагуу бусад галч нар ажилласан. Гэтэл нэхэмжлэгч Б нь ажиллах хуваарьтай өдрөө ажиллаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон.

Ээлжээ сольж ажиллах талаар удирдлагадаа мэдэгдээгүй нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, удаа дараа ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн


9
angry
2
care
7
haha
9
liked
3
love
2
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 15 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07