Цас орж, цасан шуурга шуурна

Н.Мижидмаа
2023/03/11

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.

2023 оны 03-р сарын 10-ны 20 цагаас 03-р сарын 11-ний 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -24...-29 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -8...-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3...+2 градус дулаан,  бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -9...-11  градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

 2023 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 16-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус , өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.14-нөөс нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.161
2023/03/12
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
103.78.121.126
2023/03/11
0
0
Зайсангийн Golden Dragon ресторанаас хордлого авсан зөндөө хүн байхад тоох төр засаг байтугай хятад тогооч нь шоол доромжлоод байна. БИД ИНГЭЖ АМЬДРАХ ЮМ УУ МОНГОЛЧУУДАА
Хариулах
Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагчид ур чадвар, ёс зүйн шалгалтуудыг өгдөг болно 58 минутын өмнө
Хоёрдугаар эмнэлэг сонгодог хөгжмөөр эмчлэх булантай боллоо 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам тээвэр, эрчим хүчний үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
MamyPoko брэндийн 20 жил тохиож байна 2 цагийн өмнө
ЕНБД Л.Өлзийсайхан элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзав 3 цагийн өмнө
Л.Халтар: Дарханы зам эвдрээгүй 3 цагийн өмнө
“Алтай” хотхоны уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдөр 22.00 цагаас түр зогсооно 4 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр арилжлаа 5 цагийн өмнө
“Оюутан цэрэг”-т орон нутгийн оюутнуудыг хамруулахаар болжээ 5 цагийн өмнө
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулж байна 5 цагийн өмнө
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл хэрэгжүүлж буй Глобал санг шалгаж байна 6 цагийн өмнө
Гурван настай хүү өнөөдөр тархины хагалгаанд орно 6 цагийн өмнө
БНХАУ-д зорчигчдын анхааралд 7 цагийн өмнө
УИХ: Эрдэнэсийн санд 1 их наяд төгрөгийн үнэт өв хадгалагдаж байна 8 цагийн өмнө
УЕПГ: Төмөр замчин П.Эрдэнэчулууны зодуулсан гэх хэргийг энэ сарын 29-нд шүүх рүү шилжүүлсэн 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
ЦЕГ: Хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоохоор ажиллаж байна 8 цагийн өмнө
Шатахуун, сумны үнэ эрс өссөн тул эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв 8 цагийн өмнө
“Гацуурт” ХХК ХХААХҮЯ болон сангуудад ямарч өр төлбөр, зээлийн үлдэгдэлгүй хэмээн МЭДЭГДЭЛ гаргажээ 9 цагийн өмнө