Ах дүүсийн хайр: "Дүү маань жаахан дүрсгүй, гэртээ бол дарга шиг л байдаг"

Н.Мижидмаа
2023/03/17

Жүжигчин Б.Баттөмөрийн найруулсан "Трио" киноны гол дүрд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон. Энэхүү кино нь дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан бүтээл юм. Киноны гол дүрд тоглосон 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн зарим үед л юм ярьдаг бөгөөд дүүгийнхээ талаар Т.Тэргэл бидэнтэй ярилцлаа. 

Ярилцлага эхлэхын өмнө Т.Тэлмүүн уурлахад ах Т.Тэргэл нь "энэ яриаг өгчихөөд ах нь чипс, ундаа авч өгөөд, хоёулаа харья за" хэмээн чихэнд нь шивнээд үнсэв.

"Манай дүүг Тулгын Тэлмүүн, харин намайг Тулгын Тэргэл гэдэг. Т.Тэлмүүн 2009 онд төрсөн. Бид хоёр 9 насны зөрүүтэй, дүү маань төрсөн цагаасаа эхлээд л хайр цацруулсан хүүхэд байсан. Манай дүү ер нь бага зэрэг сахилгагүй. Гэртээ зарим үед дүрсгүй шүү дээ. Олон хүнтэй газраар явахаар ичээд, сандраад байдаг юм. Саяхан дүр бүтээсэн "Трио" киноныхоо талаар их ярина. Гэртээ орж ирэнгүүтээ Youtube ороод киноны хэсгээ гаргаад "одоо би гарах гэж байна" гээд л заагаад өөрийнхөө тоглосон хэсгүүдийг цээжилчихсэн байна лээ. Манай урд дэлгүүрийн охин Т.Тэлмүүнийг харчихаад "энэ нөгөө кинонд тоглосон хүүхэд мөн үү" гээд асууж байсан. Дүүгээрээ тэр үед бахархах мэдрэмж төрсөн. Т.Тэлмүүн уурыг нь хөдөлгөхгүй л бол ихэнх үед аз жаргалтай байдаг нь гоё санагддаг. Сургуульдаа яваад л хичээл номоо хийхээрээ намайг бас ээжийг зурна. Зураг зураад, юм будах дуртай. Т.Тэлмүүн хааяа нэг ярина, тэр үедээ "ундаа, чипс авч ир" гээд л намайг зарна шүү дээ. Манай гэрийн босс болохоор ундаа чипсийг нь авч өгнө. Дауны хам шинжтэй хүмүүсийг найзууд маань сайн мэддэг болохоор дүүд маань их хайртай"...

Бичлэгээр үзэх: 


7
angry
54
care
2
haha
6
liked
98
love
17
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 13 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07