ГССҮТ-д 15 дахь өдрөө ухаангүй байдалтай хэвтэн эмчлүүлж буй 3 настай хүүгийн ар гэр Монгол түмнээсээ тусламж хүсч буйгаа илэрхийлээд байгаа юм. Хүүг БНТУ-д эмчлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эмчилгээний зардалд ойролцоогоор 150 гаруй сая төгрөг шаардлагатайг онцолсон.
Тэгвэл өчигдөр /2023.03.22/ хандивын аян өрнүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 50 орчим сая төгрөг хандивын дансанд цугларчээ.
ГССҮТ-ийн мэдээллээр хүү эмчилгээний 12 дахь хоногтоо амьсгалын аппаратаасаа салж, биеийн байдал нь дээрдсэн талаар мэдээлсэн.
Сэтгэгдэл (14)