ӨВӨРХАНГАЙ: Төрийн албаны машиныг өнөөдрөөс төвд ашиглахгүй байх үүрэг өгөв


Өнгөрөгч долоо хоногийн ажлын өдрүүдэд аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70321111 утсаар 12 иргэн хандаж, 13 асуудлыг уламжилжээ.  Мөн 1275 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан бөгөөд үүнээс хамгийн олон буюу 430 нь иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг авсан байна.

Тухайлбал, барилгын ажлаас болоод айл өрхүүд ая тухтай амьдарч чадахгүй байгаа, зарим цэцэрлэгүүд хүүхдийг харьяаллын дагуу авахгүй байгаа, тогны хэлбэлзлээс болж айл өрхүүдийн цахилгаан хэрэгсэл шатаж байгаа талаар иргэд санал, гомдол тавьсан байна.

Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар иргэдийн гомдол, мэдээлэлтэй уялдуулан хэлтэс, албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө. “Шуурхай хурал дээр салбарынх нь асуудал байнга яригддаг, ажлаа хийдэггүй, хариуцлагагүй удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна” гэдгийг аймгийн Засаг дарга мэдэгдлээ.

Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд өнөөдөр төрийн байгууллагын албаны унааг явсан километрийг нь тэмдэглээд зогсоолд тавихыг аймгийн Засаг даргаас Орон нутгийн өмчийн газарт үүрэг болголоо. “Албан томилолтоор хөдөө явахдаа ажлаа танилцуулаад зөвшөөрлөөр унаагаа авна. Бусад үед гараашид бэлэн байдлыг хангаад тавь” хэмээн тэрбээр хэлэв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.2-т "Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно" хэмээн заажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 7 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 9 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 12 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 13 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16