Багануур дүүргээс: Даргынхаа хүүд зодуулсан 6 хүүхдийн аав хэвтэрт ухаангүй байдалтай, хэрэг нь шийдэгдэхгүй 9 сар болж байна

Н.Мижидмаа
2023/03/29

2022 оны наймдугаар сард Багануур дүүрэгт байх УБТЗ-ын 2-р ангийн 19-р хэсгийн дарга шагнагдсан тул ажлаараа тэмдэглэхээр амралтад явжээ. Тэдэнтэй УБТЗ-даа “замчин”-аар 22 жил ажиллаж байгаа 43 настай П.Эрдэнэчулуун хамт явсан. 

19-р хэсгийн даргын хүү нь ч мөн төмөр замд инженерээр ажилладаг бөгөөд архидан согтуурсан үедээ П.Эрдэнэчулууныг өөрийнх нь нэрийг хэлсний төлөө "чи надруу томорлоо" хэмээн зоджээ. Улмаар П.Эрдэнэчулуун тархиндаа хүнд гэмтэл авч хоёр удаагийн хагалгаанд орсон ч гуурсаар хооллож, өөрийн ухаангүй байдалтай, хэвтэрт ороод байгаа юм.

П.Эрдэнэчулууных ам бүл наймуулаа. 5 хүү нэг охинтой. Тэдний хоёр дахь хүү нь 7 сарын турш зөөгч хийж аавынхаа эмийг авч өгдөг бол эхнэр нь дэргэд нь байж 9 сарын турш асарч байна. Хамгийн бага охин нь 3 настай. “Аав аа сэрээрэй” гэж чихэнд нь шивнээд үнсэнэ. П.Эрдэнэчулууны хэрэг цагдаа, шүүхээр шийдэгдэхгүй 9 сар болж байгаа бөгөөд Прокурорт очоод гацчихдаг учир ар гэр нь эргэлзээтэй бас айдастай байгаагаа илэрхийлж байгаа юм. Эрүүл, саруул эхнэр 6 хүүхдээ юугаар ч дутаалгүй аваад явчихдаг, баяр бүрээр эхнэр хүүхдээ дагуулаад аав ээжээ зорьдог байсан хүүг нь хүнд гэмтээсэн даргын хүүг шудрага шүүхээр шүүлгэхийг хүсч байгаа юм. Дарга, даргын хүү хоёрыг УБТЗ-аас халж арга хэмжээ авсан ч хүний эрүүл мэндэд учруулсан үйлдлийг нь 9 сарын турш хууль хяналтынхан шийдээгүй байна.
Бичлэгээр үзэх:


21
angry
0
care
0
haha
0
liked
6
love
12
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 13 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07