Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлааст хорооллын 26 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 19:03 цагт ОБГ-т иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэрт иргэн Б /49 настай, эрэгтэй/ өртөж харамсалтайгаар амиа алджээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна