Халдварт өвчин судлалын үндэсний төв салхин цэцэг болон улаан бурхан өвчний талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д салхин цэцэг өвчний халдвар авсан 40 хүүхэд эмчлүүлж байна.
Уг өвчний халдвар амьсгалын замаар дамждаг. Халдварын урьтал үе дээрээ нь Улаан бурхан, Улаан эсэргэний халдварын тууралттай адилхан гараад, халуурах шинж тэмдгээр өвөрмөц шинж тэмдэг илэрдэг.
Тууралт нь толгой, хүзүү, нүүр, их бие гээд биеийн бүх хэсэгт нэгэн зэрэг гардаг. Хэрэв хүүхэд халуурч л байвал тухайн хүүхдэд шинэ тууралт гарч байна гэсэн үг. Хөнгөн бол 3-5 хоног, хүнд бол 6-10 хоног тууралт гардаг гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна