Сэрэмжлүүлэг: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ

Н.Мижидмаа
2023/04/15

 Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ :

Маргааш өдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 04-р сарын 15-ны 20 цагаас 04-р сарын 16-ны 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -8...-13 градус, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +3...+8 дулаан, бусад нутгаар -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРҮүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 21-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  

     17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +10...+15 градус, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 11 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07