Танилц: АТГ-аас Прокурорын байгууллагад хүргүүлсэн албан тушаалын гэмт хэргүүд

Н.Мижидмаа
2023/05/10

Өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

“М” нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө хууль бус давуу байдал бий болгон байгууллагад хохирол учруулсан гэх;

“А” нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх;

“Г” нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

Эрүүгийн цагдаагийн албаны ажилтан “Н” нь хахууль авсан гэх;

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалтан “М” нь эрүү шүүлт тулгасан гэх;

Төв аймаг дахь Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа ...-р нээлттэй хорих ангийн албан тушаалтан “Д” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авсан гэх;

БНХАУ-ын иргэн “П” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх;

Хан-Уул дүүргийн ИТХ-ын ажлын албаны удирдах албан тушаалтан “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

“Б” нь Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтан “Б”, Ханбогд сумын удирдах албан тушаалтан “Н” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтан “Б”, албан тушаалтан “О” нар бүлэглэн нийт 69,997,750 төгрөг завшсан гэх;

Төрийн банкны тооцооны төвийн удирдах албан тушаалтан “А” нь албан тушаалтан “А”, “М” нартай бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламжийн мөнгийг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр гарган завшсан, мөн нэр бүхий иргэдийг хуурч онц их хэмжээний мөнгө залилан авсан гэх;

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн захирал “Д” нь бусдад хахууль өгсөн гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.




1
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 10 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07