Солонгосын элчин сайдын яамны ажилтны нэрийг барьж визний залилан хийжээ

Н.Мижидмаа
2023/05/22

”Солонгос руу аялах цорын ганц визгүй аялалд урьж байна”

Та ийм зар уншаад юу бодох вэ? Энэ асуултыг өөрөөсөө заавал асууж үзээрэй. 

Ийм заранд хууртаад визны залилангийн гэмт хэрэгт өртсөн 217 иргэн байна. Энэ гэмт хэргийг ах дүү 2 нийлж хийсэн байх бөгөөд 625 сая төгрөгийг дээрх иргэдээс залилж авчээ. Тэд дараах зарыг цахим орчинд байршуулсан. 

“БНСУ-н цорын ганц визгүй аялах боломжтой аялал жуулчлалын чөлөөт бүс нутаг үзэсгэлэнт Чэжү арлын аялал, нууцлаг байдлаараа алдартай "Чөтгөрийн зам" , халуун өдөр таныг сэрүүцүүлэх Мөсөн музей, 3D зургийн хүрээлэн, морин цирк үзэж, далай дээгүүр хөлөг онгоцоор аялан, нутгийн иргэдийн аж амьдралтай танилцах замаар ажил хөдөлмөр эрхлүүлнэ байдлаар хүссэн бүхнийг тань цогцлоосон 4 шөнө 5 өдрийн гайхалтай аялалдаа урьж байна” гэсэн байгаа юм.  

Хэрэг үйлдсэн ах дүү хоёрын арга бүр үнэхээр башир.  Дээрх зарын дагуу 3,4-р хороололд байрлах оффис дээр нь очсон иргэдэд өөр компаниудын зохион байгуулсан аялалын зураг, дүрс, видео үзүүлж гэрээ байгуулаад визны хураамж, зуучлалын хөлс, тийзны мөнгө гэх зэргээр 2-5 сая төгрөгийг бэлнээр авч, хуурамч аялалын гэрээ байгуулан, улмаар онгоцны билетийн кассуудад нислэгийн тийз захиалан, бүр товлосон өдрөө нисэх онгоцны буудал дээр хүмүүсээ цуглуулдаг. Онгоц нисэхийн өмнөхөн хүмүүс дээр ирж: Цаад Солонгос талын аялалын компани аялалын өдрийг хойшлууллаа, тэднийхээс хариу өгтөл хүлээх боллоо гэж тараах замаар мөнгө луйвардаж байжээ. 

Энэ хэргийг сонирхоод үзвэл, визгүй аялал гэж зар явуулчихад иргэдээс визний хураамж гэж мөнгө авсан, мөн компанийх нь нэр бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан, ямар ч аялалын жуулчлалын чиглэлийн компани биш гэх зэргээр мэдээллүүд нь зөрүүтэй байдаг. Иргэд яг ийм байдлаар төөрөгдөлд орж залилуулдаг. Ямар компани байна, үйл ажиллагааны чиглэл нь юу байна гэх зэргийг огт шалгаж үздэггүй, итгэл дээр суурилж гэрээ байгуулаад хохирдог байна. 

-Солонгосын элчин сайдын яамны ажилтны нэрийг барьж визний залилан хийжээ-

Монгол улсын төрийн албанд ажилладаг байсан У.Ч гэгч нь Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг Пак Ман Ваны нэрийг ашиглан 46 иргэнээс 725 сая төгрөг залилжээ. Тэрээр хүмүүст шууд дипломат ногоон пасспорт гаргаж, Солонгос болон бусад орон руу визагүй аяаж болно гэж ойр дотныхоо хүмүүсийг итгүүлэх замаар хэргээ үйлджээ. Иргэд өөрсдийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас энэ мэтээр хохирсоор л байна. Уг нь бол ногоон пасспортыг хэнд олгодог талаарх мэдээллийг нягталж шалгаад, уншаад үзчихсэн бол 46-уулаа хохирохгүй байх боломжтой байсан.

 -Эгч дүү хоёр нийлж “Америк, Шинэ Зеланд, Австрали, Англи, Канад” улсын виз гаргана гэж 1,7 тэрбум төгрөг залилжээ-

Монгол Улсад бизнесийн зөвөлгөө өгөх зөвшөөрөлтэй компанийг төрсөн эгч дүү болох Нараа, Сараа хоёр нийлж байгуулаад тус компаниараа “Америк, Шинэ Зеланд, Австрали, Их британи /Англи/, Канад” гэх мэт улсын визэд оруулж, найдвартай виз гаргаж өгнө, их дээд сургуулийн тэтгэлэг олж өгнө гэж худал мэдээлэл тараан 4 жилийн хугацаанд  150 иргэнээс нийт 1,7 тэрбум төгрөг залилжээ. Энэ хооронд залилуулсан иргэдийг энд тэндэхийн элчин сайдын яамруу явуулж, орчуулга, тодорхойлолт мэдээлэл цуглуулуулж, цаг хугацаагаар нь тоглодог давхар хохирол гардаг муу үр дагавартай. 

Луйвардаад байгаа хүмүүс мэдээж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл заалтаар Эрүүгийн хэрэг үүсч, цагдаагийн байгууллагад шалгагдаж, хэрэг илэрдаг боловч хохирсон хүмүүст мөнгөөр хэмжигдэшгүй сэтгэлзүйн болон цаг хугацааны хохирол тооцох боломжгүй байдлаар харамсалтай. Залилагч бол залилагч. Тэдэнд хүний мөнгийг л салгаж байвал бусад үр дагавар огт хамаагүй. 

 

Харин нөгөө талд иргэдийн хайхрамжгүй, гэнэн, итгэмтгий, аливааг шалгаж нягталж үздэггүй буруутай үйлдэл бас байгаа гэдгийг мартаж болохгүй. Гадагшаа л гарчихвал хаана ч байсан яахав, гадны улсад л очвол газраар нэг мөнгө хөглөрч байдаг гэж сэтгэдэг байдлаас болж виз мэдүүлэх гэж байгаа 3 монгол хүн тутмын 1 нь хохирогч болдог статистик гарчээ. Жишээ нь: Гэрээгээр гадагшаа ажиллах хүчээр явуулж өгнө гэсэн зарын дагуу хэн нэгэнтэй уулзсан л бол энэ талаар ядаж л Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамруу хандаад албан ёсны явуулж байгаа хөтөлбөр, компани, хувь хүн мөн үү биш үү гэдгийг шалгачихдаг ухамсартай болчихвол энэ төрлийн хохирол гарахгүй, хохирогч нэмэгдэхгүй байж болох юм. 

 

Визанд найдвартай зуучилнаГадны сургуулиудын тэтгэлэг, урилга гаргаж өгнө гэх мэт амар хялбар аргаар гадагшаа явуулах зар мэдээллийн цаана ихэвчлэн залилангийн гэмт хэргийн бүлэг этгээдүүд байдгийг “гадагшаа явах хүсэлтэй” ойр тойрныхондоо анхааруулж байгаарай. Визаны залилангийн хэрэг 10 орчим жил тасралтгүй өсөж байгааг анхаарууштай. Хэн ч ийм хэргийн хохирогч болох эрсдэг өндөр тул та заавал шалгаж, нягталж, хуулийн хүрээнд асуудалд хандаж сурах хэрэгтэй. 

 

 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 10 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07