Ц.Пүрэвхүү: Сурах боломж олгосон татвар төлөгчдөдөө баярлалаа

Н.Мижидмаа
2023/05/24

Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү БЗС-гаас 32 мянган ам. доллар буюу 110 сая төгрөгийн зээл авснаа тэглүүлээд байгаа юм. Бид энэ талаар мэдээлсэн бөгөөд хариуд нь тэрээр “Сурсан боловсорсныхоо хүчинд өнөөдөр би шулмын ав шиг сэтгүүл зүй хийхгүй, асуудалд мэргэжлийн ханддаг. Сурах боломж олгосон татвар төлөгч иргэддээ, эх орондоо маш их талархаж байна. Тусгаар улсын иргэний хувьд жирийн айлын жирийн иргэнд ийм боломж олгосон эх орноороо бахархаж байна” гэж өөрийн цахим хуудсандаа бичсэн юм.

 
Ард түмний хүүхдийн боломжийг хулгайлж суралцаад дээр нь зээлээ төлөхгүй тэглүүлсэн байтлаа татвар төлөгч иргэдэд талархал илэрхийлсэн нь доромжлол гэлтэй. Ард иргэд зээл авах шалгуур хангаагүй сэтгүүлч эмэгтэйг сургах гэж татвар төлдөггүйг сануулья. Мөн дээр нь иргэдийн боломжийг хулгайлагчдын эсрэг тэмцэж буй сэтгүүлчийг “шулмын ав шиг сэтгүүл зүй хийлээ” гэж доромжилж байгаа нь зүй ёсгүй үйлдэл юм.
Дашрамд дурдахад, Ц.Пүрэвхүү нь Утааны эсрэг ээж аавуудыг уриалж 2017 онд жагсаал цуглаан хийж явсан ч утаагаа мартаад удаж буй нь шүүмжлэлд өртөөд байсан нь саяхан. Утааны эсрэг ээж аавууд ТББ-аараа дамжуулан санхүүжилт авсан гэх мэдээлэл ч үе үе хэвлэлээр гардаг. Утаа гэх сэдвээр дамжуулан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх хүртэл дэвшиж ажиллаж байсан тэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр хүртэл ажиллаж байсан түүхтэй.


46
angry
1
care
2
haha
1
liked
2
love
7
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 10 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07